Гал түймрийн дуудлага эрс ихсэх хандлагатай байна гэв

2014 оны 12 сарын 12

Цаг агаар эрс хүйтэрч, халаалт галлагаа эхэлсэнтэй холбогдуулан иргэдийн анхаарал болгоомжгүй байдал, гэрийн цахилгаан шугамын ачааллыг хэтрүүлэх, пийшин, зуухны буруу галлагаа зэргээс шалтгаалан ахуйн гал түймрийн дуудлага эрс ихсэх хандлагатай байна. Иймд иргэн та галын аюулгүйн дүрэм зааврыг чанд сахиж биелүүлж, тамхи, шүдэнзийнхээ галыг бүрэн гүйцэд унтраан галтай үнс, нурмыг ил задгай асгахгүй байх, пийшин зуухны галлагаа болон гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, шугам сүлжээний ашиглалт угсралтын дүрэм зааврыг зөрчихгүй байх, гэрийн цахилгаан шугамын ачааллыг хэтрүүлж хэрэглэхгүй байх, бага насны хүүхдийг харж хандах, асрах хүнгүй орхихгүй байж болзошгүй эрсдлээс амь нас, эрүүл мэндээ хамгаалахыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
13899
0 эможи
keyboard_arrow_up