УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, Л.Одонтуяа нар цалингаараа хүүхдийн тасаг тохижуулж өгчээ

2014 оны 12 сарын 12

Хоёр сарын өмнө үүдээ нээсэн Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвд өнөөдөр 20 ортой хүүхдийн тасаг нээгджээ. Тус төвийн харъяа “Эмүжин” төвд 35 хүүхдийн багтаамжтай хүүхдийн эмнэлэг үйл ажиллагаа явуулдаг ч энэ нь ачааллаа дийлэхгүй, хүчин чадлаасаа хоёроос гурав дахин олон хүүхдэд үйлчилж байдгийг эмнэлгийн удирдлага, эмч мэргэжилтнүүд хэлж байгаа юм. Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд УИХ-ын гишүүн С.Одонтуяа, С.Эрдэнэ нарын санаачилга, дэмжлэгтэйгээр дүүргийн Эрүүл мэндийн яам, Нийслэлийн эрүүл мэндийн газар хамтарч ажлын алба байгуулан,  нэлээд шуурхай ажилласны үр дүнд энэхүү тасгийг нээсэн байна. Энэ талаар УИХ-ын гишүүн С.Одонтуяагаас тодрууллаа. Тэрээр хэлэхдээ “Хүүхдийн тасгийг өргөжүүлэх, орны тоог нэмэгдүүлэх зардал мөнгө нь байгаагүй ч бодит шаардлага байсан тул бид нөхцөл бололцоогоо дайчилж, менежмэнтийн хувьд нэлээд өөрөөр ажиллая гэж шийдсэн. Ингээд том хүний ачаалал багатай тасгаас 20 орыг хүүхдийн тасаг болголоо. Ор, тумбочка зэрэг зэрэг эд хогшил, дотоод тохижилтыг нь УИХ-ын гишүүн С.Эрдэнэ бид хоёр цалингаа нийлүүлж шийдсэн. Ингэснээр хүнд хүүхдүүддээ яаралтай тусламж үзүүлэх бололцоо бүрдэж байгаад баяртай байна” гэсэн юм. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
13891
0 эможи
keyboard_arrow_up