Ц.Алдармаа батлан даалтад гарчээ

2014 оны 12 сарын 12

Бусдын биед хүнд гэмтэл учруулсан хэргээр анхан шатны шүүхээс 7 жилийн хорих ял сонссон “Шинэ үе” продакшны жүжигчин Ц.Алдармаа өнгөрсөн долоо хоногт батлан даалтад гарчээ. Анхан шатны шүүхээс 7 жилийн хорих ял сонссон ч тэрээр шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан. Уг гомдлыг Нийслэлийн шүүх хэлэлцэж, гэмтлийн зэрэг тогтоогдохгүй байна гэх үндэслэлээр нэмэлт мөрдөн байцаалтад буцаагаад байсан юм. Тэрээр хоёр сарын хугацаанд ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаад гарч байна. Тэрээр өнөөдөр өөрийн фэйсбүүкдээ “Өнгөрсөн намтар нь цэвэр хүн хаана ч байхгүй, олон удаа ноороглуулж байж л сайн зохиол төрдөг..” хэмээн бичиж үлдээжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
13853
0 эможи
keyboard_arrow_up