Олон улсын далайн байгууллага Монголд “зөвлөлдөнө”

2014 оны 12 сарын 12

Олон улсын далайн байгууллагын үндэсний сургалт, зөвлөгөөн энэ сарын 15-19-нд Монгол Улсад анх удаа зохион байгуулагдах гэж байна. Манай улс Олон улсын далайн байгууллагын гишүүн орноор 1996 онд элссэн аж. Далайд гарцгүй манай орон тус байгууллагын гишүүнээр элссэнд гайхах хүн цөөнгүй ч өнгөрсөн 20 орчим жилийн хугацаанд Хөлөг онгоцны бүртгэлийн эрхзүйн орчноо баталгаажуулснаас эхлэн өнгөрсөн аравдугаар сард Аврах ажиллагааны тухай 1989 оны Лондоны конвенц болон Далайн хөдөлмөрийн тухай Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 2006 оны конвенцид нэгдэх зэрэг олон улсын нийт 20 гаруй гэрээ, конвенцид нэгдсэн байдаг.

Мөн өнгөрсөн зургадугаар сард далайн салбарын хууль эрх зүйн орчин болон далайд гарцгүй оронд олгогдсон эрх, үүрэг, тэдгээрийг хэрхэн ашиглах нөөц боломжийн талаар зөвлөгөө авахаар дэлхийд нэртэй эрдэмтэн профессор П.К.Мукержийг урьж авчирч арга хэмжээ зохион байгуулсан.Харин энэ удаагийн уулзалт, зөвлөгөөнд НҮБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Сезин Синаноглу, Олон улсын далайн байгууллагын зөвлөх Моин Ахмед, Зам тээврийн сайд Н.Төмөрхүү нар оролцох юм.

Дашрамд дурьдахад, Шведийн Малмо хотноо байрладаг Олон улсын Далайн тээврийн их сургууль (World Maritime University)-д суралцагч монголчуудын тоо нэмэгдэж Далайн тээврийн эрх зүй, бодлогын чиглэлээр эрдмийн зэрэг хамгаалах болсон нь далайд гарцгүй хөгжиж буй орны статустай манай улсын хувьд олон улсын далайн байгууллагын анхаарлыг татах болсон гэж хэлж болно.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
13837
0 эможи
keyboard_arrow_up