АНУ-ын Төрийн бичгийн даргын нэрэмжит шагналыг Монголын компани авлаа

2014 оны 12 сарын 12

АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын нэрэмжит шагнал болох “Corporate Excellence” шагналын энэ жилийн эзнээр анх удаа Монголд үйл ажиллагаа явуулж буй компанийг тодруулжээ. Уг нэр хүндтэй шагналыг “Вагнер Ази Тоног Төхөөрөмж” ХХК хүртсэн байна.  Шагнал гардуулах ёслол өчигдөр болсон бөгөөд АНУ-ын Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Пайпэр Энн Уинд Кэмбэлл Төрийн нарийн бичгийн даргынхаа шагналыг компанийн удирдлагуудад гардуулжээ. “Corporate Excellence” шагналын тухай танилцуулахад жил бүр уламжлал болгон шилдэг компаниудад олгодог нэр хүнд бүхий томоохон шагнал юм. Ингэхдээ дэлхий дахинд ардчилалын үнэт зүйлсийг дэжмсэн үйл ажиллагаа явуулдаг АНУ-ын эзэмшлийн бизнесүүдэд олгодог юм байна. Энэ жилийн шилдгээр манайхаас гадна Никарагуа улс дахь “Эко Планет Басүү” групп, Филиппин улс дахь “Кока Кола” компани тус тус тодорчээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
13833
0 эможи
keyboard_arrow_up