Шинэ жилийн баяраар пиротехникийн хэрэгслийг худалдахыг хориглоно

2014 оны 12 сарын 12

Шинэ жилийн баяр дөхөхөөр цагдаагийн байгууллагаас иргэддээ пиротехникийн хэрэгсэл буюу салют, энэ төрлийн зүйлсийг хэрэглэхгүй байхыг байнга анхааруулж, Нийслэлийн Засаг даргын захирамж, НИТХ-аас тогтоол гарган хэрэгжүүлдэг. Харин бизнес эрхлэгчид нууцаар зарж борлуулж, иргэд маань үүнийг нь худалдан авч анхааруулга сэрэмжлүүлгэнд анзааргагүй хандсаны гайгаар амь насаа алдах, гэмтэж бэртэх тохиолдол гарсныг бид мэднэ. Шинэ жилийн баярыг зүй зохистой тэмдэглэн өнгөрүүлэх, иргэдийг болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх, пиршотехнийкийн хэрэгслийг хууль бусаар хадгалах, ашиглах, худалдан борлуулах явдлыг таслан зогсоож, хадгалалт, хамгаалалт, тээвэрлэлтэнд цагдаагийн байгууллагаас тавих хяналтыг ч мөн эрчимжүүлэн Улаанбаатар хотын цагдаагийн газрын харьа дүүрэг дэх цагдаагийн хэлтэс, тасаг, Иргэний агаарын тээврийн цагдаагийн хэлтэс, Төмөр зам дахь цагдаагийн алба хаагчид хамтран ажиллаж байна. Монголд энэ төрлийн үйлчилгээ явуулдаг мэргэжлийн байгууллагууд ч ажиллаж байгаа. Танд болон таны албан байгууллага энэ төрлийн үйлчилгээг тусгай зөвшөөрөлтэй, мэргэжлийн өндөр түвшинд зохион байгуулдаг газруудаас хүмүүсээс тусламж авахыг зөвлөж, шинэ жилийн баяраараа хууль бусаар худалдаа эрхэлсэн хүмүүсийн зарж борлуулсан пиротехникийн хэрэгслийг худалдан авахгүй байхыг Цагдаагийн Ерөнхий газраас анхааруулж байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
13828
0 эможи
keyboard_arrow_up