Нийслэлийн хэмжээнд 12142 ширхэг галт зэвсэг тоологджээ

2014 оны 12 сарын 12

Зэвсэг-2014 арга хэмжээ дуусаж, нэгдсэн дүнгээ гаргасан байна. Монгол улсын "Галт зэвсгийн тухай" хууль болон ЦЕГ-ын даргын 2010 оны 503 дугаартай тушаалаар батлагдсан "Галт зэвсгийг бүртгэх, гэрчилгээ олгох" журмын хэрэгжилтийг хангах, галт зэвсгээр үйлдэгдсэн гэмт хэргийг илрүүлэх, галт зэвсэг сумны хууль бус наймааг таслан зогсоох, эрэн сурвалжлагдаж алдагдсан, олдож ирсэн галт зэвсгийн судалгааг шинэчлэх, галт зэвсгийн нэгдсэн бүртгэл,тооллого явуулж, нуугдмал бүртгэлд хамрагдаагүй галт зэвсгийг бүртгэн авч, гэрчилгээжүүлэлтийн ажлыг эрчимжүүлэн зохион байгуулсан.


Улаанбаатар хотын хэмжээнд 13190 ширхэг галт зэвсэг иргэн, хуулийн этгээдэд бүртгэлтэй байгаагаас арга хэмжээний хүрээнд 12142 ширхэг галт зэвсэг буюу 92 хувь нь тоологдсон байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
13822
0 эможи
keyboard_arrow_up