1970-80 оны диско үдэшлэг болно

2014 оны 12 сарын 12

Монголын урлагийн зөвлөл /МУЗ/-өөс “Диско 1970-80” нэртэй шинэ жилийн баярт зориулсан сонирхолтой үдшийг бэлэглэж байна. Үдэшлэг арванхоёрдугаар сарын 16-нд “Ривэр саундс” клубт болох бөгөөд хөтөлбөрийг саонирхуулбал,

-МУЗ-ийн Удирдах зөвлөл-тэргүүний “Баатарчууд”-ын “Pioneer”-т элсэж, тангараг өргөх ёслол

-МУЗ-ийн хөдөлмөрийн “Гавшгайч” залуу манлайлагчдын мэндчилгээ

-1970-80 оны амьд хөгжмийн тоглолт үзэх

-1970-80 оны гадаад, дотоодын эстрадын шилдэг дуу, хөгжимтэй дискодох

-1970-80 оны шилдэг 3 гангарааг шалгаруулах зэрэг дараалалтай ажээ.

Диско зохион байгуулах “Төв хороо”-ны тогтоол ёсоор зочид дисконд зөвхөн УРИЛГА-аар оролцож, 70-80-аад оны гангараагаар гоёж ирэх юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
13819
0 эможи
keyboard_arrow_up