“Дулааны цахилгаан станц 5” төслийн гэрээ, хэлэлцээг үргэлжлүүлнэ

2014 оны 12 сарын 12

Улаанбаатар хотын цахилгаан дулааны хэрэгцээг хангах шинэ эх үүсвэр буюу ДЦС V-ын гэрээ, хэлэлцээг ирэх долоо хоногт үргэлжлүүлнэ гэж төслийн консорциум мэдээллээ. Энэ онд "GDF SUEZ","Ньюком", "Поско Энержи" болон "Сожиц" компани хамтран ДЦС V-ыг барих концессын гэрээг байгуулсан. Үүнээс хойш төслийн арилжааны даалгавар болон бусад асуудлаар Монголын Засгийн газар төслийн консорциумтай хэлэлцээр байгуулж байна. Хэлэлцээр ирэх хоёр сарын хугацаанд эрчимтэй үргэлжилж эцэслэвэл 2015 онд барилгын ажлаа эхлүүлэх боломжтой юм. Ингэснээр 2020 онд Улаанбаатар хот дулаан болон цахилгааны шинэ эх үүсвэрээр хангагдах боломжтой гэж хөрөнгө оруулагчид мэдээлж байна.

ДЦС V нь 450 мегаваттын цахилгаан, 600 мегаватт дулаан үйлдвэрлэх хүчин чадалтай байхаас гадна ус бага хэрэглэдэг, байгаль орчинд ээлтэй сүүлийн үеийн технологийг ашиглах юм. Төслийн консорциум эрчим хүч худалдах болон худалдан авах гэрээнд анхаарал хандуулж байгаагаас гадна анх тооцоолж байсан 1.2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдэх хандлагатай байгааг мэдээллээ. Төсөл хэрэгжүүлэгч консорциум нь санхүүжилтийг бүрэн хариуцна. Консорциумд "GDF SUEZ" компани 30 хувь, "Сожиц 30" хувь, "Поско Энержи" 30 хувь, Монголын "Ньюком" групп 10 хувийн оролцоотой байна. "GDF SUEZ"-ийн хувьд ДЦС V-ын төслөөс гадна Тавантолгойн цахилгаан станцын хөрөнгө оруулагчийн сүүлийн шатанд үлдээд байгаа юм. Тиймээс тус компани Монгол Улсад уламжлалт болон сэргээгдэх эх үүсвэрээс эрчим хүч гарган авах төслүүдээ илүү эрчимтэй хэрэгжүүлэхийн тулд Улаанбаатар хотод албан ёсоор охин компанийнхаа нээлтийг хийлээ. Ингэснээр эрчим хүч үйлдвэрлэлийн дэд бүтцийг шинэчлэн өргөжүүлэх зорилтдоо хүрнэ гэж үзэж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
13818
0 эможи
keyboard_arrow_up