Агаар бохирдуулагч гол хүчин зүйл бол нүүрс

2014 оны 12 сарын 12

Цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж, халаалт өгөхийн тулд нүүрс түлж байгаа нь Хятад улсын агаарыг бохирдуулж буй гол хүчин зүйл гэж тус улсын Цаг уурын нийгэмлэгийн захирал мэдэгдлээ. Эрчим хүчний эх үүсвэрүүд, ялангуяа, нүүрсний хэт их хэрэглээ нь бохирдол үүсгэж буй гол зүйл гэж Жан Сяое Бээжин хотноо болсон симпозиумын үеэр хэлжээ. Үүний араас орж буй, агаарын бохирдол үүсгэгч нь тээврийн хэрэгслүүдээс ялгарах утаа аж. 11 дүгээр сарын эхээр Ази-Номхон далайн бүс нутгийн чуулга уулзалтыг зохион байгуулах үеэр агаар бохирдуулагч PM2,5 бодисын агаар дахь нягтрал 35 хувиар буурчээ. Учир нь агаараа цэвэршүүлэхийн тулд тус улс бүс нутгийн энэ чухал уулзалтын үеэр 4000 үйлдвэрээ долоо хоног хааж, үйл ажиллагааг нь хязгаарласан юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
13800
0 эможи
keyboard_arrow_up