МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүдийн сонгон шалгаруулалт өнөөдөр дуусна

2014 оны 12 сарын 11

МҮОНРТ-ийн дээд удирдлага Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх хугацаа өнөөдөр дуусч байна. Хуулиар 15 хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаа явуулдаг тус байгууллагын долоон гишүүнийх нь бүрэн эрхийн хугацаа дуусчээ. Ш.Батцэцэг, Ц.Зоригтбаатар нар Индонез, Канад улс дахь Монголын Элчин сайдын яаманд ажиллаж байгаа тул хуулийн дагуу чөлөөлөгджээ. Харин гишүүн Ц.Гомбосүрэн, С.Цэрэндорж, Ч.Дамбажав, Б.Ганболд, Д.Гантөмөр нарын бүрэн эрхийн хугацаа ирэх оны нэгдүгээр сарын 1-нээр дуусгавар болж байгаа юм байна. Дээрх долоон гишүүнийг нэр дэвшүүлэх хугацаа, зарлал маш богино хугацаанд болж, битүү далд байдалтай дуусч байгааг иргэд шүүмжилж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
13777
0 эможи
keyboard_arrow_up