Олон улсын эмэгтэйчүүдийн өндөр дээд хэмжээний уулзалт болно

2014 оны 12 сарын 11

Монгол Улсаас БНИУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ш.Батцэцэг, БНИУ-ын Төлөөлөгчдийн танхимын гишүүн, Парламент хоорондын хамтын ажиллагааны хорооны дарга хатагтай Нурхаяати Али Ассегафтай 2014 оны 12 дугаар сарын 9-ний өдөр уулзав. Уулзалтанд Элчин сайд Ш.Батцэцэг өөрийн санаачилсан төслийнхөө талаар тодорхой мэдээллийг Индонезийн Төлөөлөгчдийн танхимын гишүүн, Парламент хоорондын хамтын ажиллагааны хорооны дарга хатагтай Нурхаяати Али Ассегафт өглөө. Элчин сайд хэлсэн үгэндээ 2015 оны 3 дугаар сард болох Олон улсын эмэгтэйчүүдийн өдрийг Индонезид байгаа олон улсын эмэгтэйчүүдийн ажил хэргийн өндөр дээд хэмжээний уулзалт болгон тэмдэглэх гэж буй талаар болон тус уулзалтанд Монгол Улсын Их Хурлын 5 эмэгтэй гишүүн, Индонезийн төлөөлөгчдийн Танхимын 10 эмэгтэй гишүүд, мөн Индонезид суугаа гадаадын дипломат төлөөлөгчдийн газруудын тэргүүн 17 эмэгтэй элчин сайд, Индонезийн засгийн газрын кабинетын 8 эмэгтэй сайд нийт 50 гаруй өндөр дээд хэмжээний төлөөлөгчид оролцохоор төлөвлөж байгаагаа мэдэгдэв. Уулзалтаар төлөөлөгчид “Ардчиллын үйл явцад хууль тогтоох байгуулага дахь эмэгтэйчүүдийн үүрэг”, “Ардчилал ба ухаалаг төрд эмэгтэйчүүдийн үүрэг”, “Ардчилал ба олон улсын ойлголцолд эмэгтэйчүүдийн үүрэг” сэдвээр хөндөн ярилцах юм.  Монгол Улсын Элчин сайдын санаачилгаар зохион байгуулах энэхүү уулзалтыг бүхий л талаар дэмжиж хамтран оролцохоо БНИУ-ын Төлөөлөгчдийн танхимын гишүүн, Парламент хоорондын хамтын ажиллагааны хорооны дарга хатагтай Н.Али Ассегафт цохон тэмдэглэлээ.  Дашрамд дурдахад энэхүү уулзалтын үндсэн гурван илтгэгчийн нэгээр УИХ-ын гишүүн М.Батчимэг уригдаад байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
13730
0 эможи
keyboard_arrow_up