“Өгөөмөр” захын зүүн талын чингэлэгтэй талбайг чөлөөлж Халдвартын замтай холбоно

2014 оны 1 сарын 15

Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдаанаар сар шинийн баярыг угтаж, замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор нэгдсэн арга хэмжээг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн юм. Сар шинийг угтаж ,томоохон зах худалдааны төвүүдийн замын хөдөлгөөний чиглэлд өөрчлөлт оруулах, уулзваруудын нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх, сар шинийн өмнөх амралтын өдрүүдэд автомашины улсын дугаарын тэгш сондгойгоор нь ялган замын хөдөлгөөнд оролцуулах, энэ хугацаанд гэр хорооллоос “Нарантуул” худалдааны төврүү нийтийн тээврийн буухай автобус явуулах зэрэг ажлыг зохион байгуулахаар болсон. Мөн зам дагуу байрлалтай худалдааны төвүүд гаднах талбай, автомашины зогсоолд нэмэлт хүн гарган зохицуулалт хийж, түгжрэл саатал үүсгэхгүй байх талаар арга хэмжээ авч ажиллах үүрэг хүлээсэн бол “Нарантуул” худалдааны төвийн зүүн болон зүүн урд хэсэгт нийтийн тээврийн хэрэгслийн зогсоолын талбай шинээр байгуулах, “Өгөөмөр” захын зүүн талд 64 чингэлэг байгаа талбайг чөлөөлж, хойшоо Халдварт өвчин судлалын үндэсний төвийн замтай холбох замын трасс гаргаж хөдөлгөөний нягтралыг сарниулах зохицуулалт хийхээр төлөвлөөд байна. Энэхүү ажлыг хэрэгжүүлэхэд Өгөөмөр захын удирдлагууд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албатай байгуулсан санамж бичгийн дагуу хамтран ажиллахаа илэрхийлжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
137
0 эможи
keyboard_arrow_up