“Алтан тайзны эзэд” үзэсгэлэн гарлаа

2014 оны 12 сарын 10

Улсын Драмын Эрдмийн Театрын хамт олон театрынхаа алтан үеийн болон ахмад уран бүтээлчдийн алдрыг хүндэтгэж, бүтээж туурвих арга ухааныг нь хойч үедээ уламжлуулан үлдээх зорилгоор СУИС-тай хамтран “Бид мартахгүй” дурсамж, хүндэтгэлийн арга хэмжээг уламжлал болгон зохион байгуулдаг. Тэгвэл энэ ажлын хүрээнд жил бүр театрын мэргэжлийн судлаач, эрдэмтэн, ахмад уран бүтээлчдийн “Ахмад үеийн арга туршлага” эрдэм шинжилгээний бага хурал, дурсамж ярилцлага, хүндэтгэлийн арга хэмжээг өнөө жил “Алтан тайзны эзэд”гэрэл зургийн үзэсгэлэнгээр эхлүүллээ. Мөн Ардын жүжигчин Д.Мэндбаяр болон үе, үеийн ахмад уран бүтээлчдийн алдрыг тэмдэглэн мөнхжүүлж байгаагаараа онцлог болж байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
13671
0 эможи
keyboard_arrow_up