Гэр барьж, суулт зарлажээ

2014 оны 12 сарын 10

Төрийн өмчийн хороо/ТӨХ/-ны Төрийн өмчийн бүртгэл ашиглалтын газрын дарга О.Сэр-Од хууль бусаар ажлаас халагдсан гэж эсэргүүцлээ илэрхийлэн ТӨХ-ны гадна гэр барьж суулт зарлаад байна. Тэрээр “Өвчний улмаас чөлөө авсан үеэр Д.Цогтбаатар дарга хууль зөрчиж намайг ажлаас халсан.  Арваннэгдүгээр сарын 1-нд өвчний учир эмчлүүлэх шалтгаанаар ажлаасаа гурван сарын цалинтай чөлөө авсан юм. Тэгээд эмчилгээ эрт дуусч, ажилдаа орохоор ирэхэд өрөөнд минь оруулаагүй. Мөн миний ажлыг орлон гүйцэтгэж байсан хүн намайг миний албан тасалгаанаас хөөж хамгаалалтын алба  дуудсан. Тиймээс ийнхүү эсэргүүцлээ илэрхийлж байна” хэмээн мэдэгдэж байгаа аж.  Харин энэ асуудлаар ТӨХ-ны зүгээс огт өөр байр суурь илэрхийлж байгаа юм. Тус байгууллагын хэвлэлийн төлөөлөгч С.Батгүрийн хэлж байгаагаа О.Сэр-Од даргыг ажлаас нь халаагүй аж. Гэтэл буруу ташаа ойлголцсоноос үүдэн суулт зарлаад байгаа юм байна.  О.Сэр-Од дарга өөрөө хүсэлт гаргасны дагуу гурван сарын цалинтай чөлөө олгосон аж.   Тэр хугацаан ирэх оны хоёрдугаар сарын 5-нд дуусгавар болох ажээ.  Харин тэрбээр хугацаанаасаа өмнө ажилдаа орохоор ирэхдээ журмын дауу хүсэлтээ гаргалгүй, шууд ажилдаа орон гэснээр үйл ойлголцох асуудал үүсчихээд байгаа хэмээн ярьсан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
13670
0 эможи
keyboard_arrow_up