А.Мөнхбат дэлхийн залуучуудын ассемблейн дэд ерөнхийлөгчөөр сонгогдов

2014 оны 12 сарын 10

Албани улсын Тирана хотноо дэлхийн залуучуудын ассемблейн XVI чуулган Залуучуудын манлайлал: Өнгөрсөн ба ирээдүй” сэдвийн дор үргэлжилж байна. Тирана хотоос дөнгөж сая илгээсэн мэдээллээр, тус ассамблейд 2018 хүртэл ажиллах удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд монгол хүн анх удаагаа сонгогдсон байна. Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгч А.Мөнхбат тус ассемблейн Азийн асуудал хариуцсан дэд ерөнхийлөгчөөр сонгогджээ.  Ийнхүү МЗХ-ны ерөнхийлөгч Дэлхийн залуучуудын ассемблейн Ази хариуцсан дэд ерөнхийлөгчөөр сонгогдсон нь тус холбоо улс орноо олон улсад төлөөлөх чадвартай нөлөө бүхий байгууллага болохыг илтгэж байгаа бөгөөд Монгол улс эдийн засгийн болон хүний хөгжлөөрөө Азийн орнуудын дунд тэргүүлэгч улсын тоонд зүй ёсоор орох болсны илрэл гэж үнэлжээ.  

Дөрвөн жилд нэг удаа болдог уг чуулганы үеэр сонгогдсон удирдах зөвлөл нь ерөнхийлөгч, тив  хариуцсан таван дэд ерөнхийлөгчөөс бүрддэг  ба тэдгээр нь нарийн бичгийн газрын үйл ажиллагааг удирдан чиглүүлж хяналт тавьж ажилладаг байна. Дэлхийн 120 гаруй улсыг эгнээндээ элсүүлсэн  Дэлхийн залуучуудын ассемблей нь 1949 онд байгуулагдснаас хойш Канад, Гвиней, Их Британи, Перу, Итали, Австри, Дани, Малайзаас ерөнхийлөгчөөр нийт 12 хүн, Ерөнхий нарийн бичгийн даргаар Франц, Их Британи, Швед, Энэтхэг, Боливи, Гана, Финлянд, Зимбабве, Албани Улсаас нийт 11 хүн сонгогджээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
13667
0 эможи
keyboard_arrow_up