Иргэд ломбарданд эд зүйлээ алдсан тохиолдолд зөрүү мөнгөө авна

2014 оны 12 сарын 10

Өнгөрсөн аравдугаар сарын 17-28-нд ХЭҮК цагдаагийн байгууллагатай хамтарч Улаанбаатар хотод үйл ажиллагаагаа явуулж байгаа барьцаалан зээлдүүлэх газар буюу ломбардуудад шалгалт хийсэн байна. Энэхүү шалгалтанд ихэнхи ломбард хангалтгүй гэсэн үнэлгээг авсан бөгөөд хэд хэдэн дүрэм зөрчдөг нь тогтоогджээ. Тухайлбал, ломбардууд зээлийн хугацаа хэтэрсэн барьцааны эд зүйлийг худалдан борлуулахдаа хууль зөрчдөг байна. Тэд иргэдэд эд зүйлийг нь борлуулах талаар мэдэгдээд, борлуулсан үнийн дүнгээс гэрээ хийсэн иргэнд үлдсэн мөнгийг нь олгох ёстой байдаг ажээ. Гэтэл ломбардууд иргэдийн барьцаалсан эд зүйлийг худалдан борлуулахдаа тухайн хүнд мэдэгддэггүйгээс гадна борлуулж өөрийн хохирлыг барагдуулсан атлаа үлдсэн мөнгийг нь иргэдэд буцааж өгдөггүй байна. Үүнээс гадна барьцааны автомашин эзэмших гэрчилгээг ломбардны нэр дээр шилжүүлж, тухайн шилжүүлэхэд гаргасан зардлыг зээлдэгчээс бүрэн гаргуулдаг нь тогтоогдсон байна. Тиймээс иргэд аливаа эд зүйлээ барьцаанд тавиад эргүүлэн авч чадалгүй алдсан, тэр нь цаашаа худалдагдсан тохиолдолд тухайн ломбардандаа хандаж зөрүү мөнгийг нь өгөхийг шаардах эрхтэй ажээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
13649
0 эможи
keyboard_arrow_up