Түүхч Д.Гонгорын мэндэлсний 90 жилийн ойг тэмдэглэнэ

2014 оны 12 сарын 10

Түүхийн шинжлэх ухааны доктор Д.Гонгорын мэндэлсний 90 жилийн ой энэ жил тохиож байна. Ойн хүрээнд маргааш Архивын ерөнхий газар, Монгол улсын их сургуулийн Шинжлэх ухааны сургуулийн Түүхийн тэнхмээс хамтран “Түүхч, Олхонуд Дүгэрийн Гонгор” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдана. Түүнчлэн  эрдэмтний мэндэлсний 80 жилийн ой, 90 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурлын илтгэлүүд, найз нөхөд шавь нарынх нь дурсамж, Монгол улсын Үндэсний төв архивт хадгалагдаж байгаа хувийн хөмрөгийн зарим баримт бичиг, гэрэл зургаас бүрдсэн 35 орчим хэвлэлийн хуудас номыг энэ онд багтаан хэвлүүлэхээр бэлтгэж байгаа гэнэ. Харин ирэх онд түүний одоо нэн ховор болсон “Халх товчоон” I, “Халх товчоон” II хэмээх Монголын түүхийн шинжлэх ухааны тулгуур бүтээл хоёр боть, “Ховдын хураангуй түүх”, эрдэм шинжилгээний илтгэл, өгүүллүүдийг нэгтгэсэн нэг боть, нийт дөрвөн боть ном хэвлүүлэх юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
13634
0 эможи
keyboard_arrow_up