Өнөөдөр хүний эрхийн өдөр

2014 оны 12 сарын 09

Дэлхийн дахинаа хүний эрхийн олон улсын өдрийг жил бүрийн энэ өдөр тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ жилийн хувьд "Хүний эрх 365" гэсэн уриан дор тэмдэглэж байгаа бөгөөд уг уриа нь өдөр бүр хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх, хамгаалах зорилготой юм. Манай хүний эрхийн үндэсний комисс нь энэ жилийн хугацаанд 200 гаруй шалгалт явуулж шаардлагатай газруудад нь зөвлөмж, шаардлага хүргүүлсэн байна. Түүнчлэн 25 хорих ангид хүний эрхийн үндэсний комисаас сургалт зохион байгуулсан бөгөөд энэ талаар ХЭҮК дарга Бямбадорж хэлэхдээ "Манайд үйл ажиллагаа явуулж байгаа шоронгуудын орчин нөхцөл харьцангүй сайжирсан байгаа. Жишээлбэл хорих 461-р анги" гэсэн юм. Хүний эрхийн комисын ирэх жилийн томоохон ажлын хувьд Ази номхон далайн хурлыг өөрийн улсад ирэх оны арванхоёрдугаар сард зохион байгуулж цаашид хоёр жил удирдах юм.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
13534
0 эможи
keyboard_arrow_up