“Бид мартахгүй-2014” дурсамж хүндэтгэлийн үйл ажиллагаа маргааш болно

2014 оны 12 сарын 09

Орчин үеийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага Улсын драмын эрдмийн театрын хамт олон театрынхаа алтан үеийн болон ахмад уран бүтээлчдийн алдрыг хүндэтгэж, бүтээж туурвих арга ухааныг нь хойч үедээ уламжлуулан үлдээх зорилгоор СУИС-ийн театр урлагийн сургуультай хамтран “Бид мартахгүй” дурсамж, хүндэтгэлийн арга хэмжээг уламжлал болгон зохион байгуулдаг билээ. Уламжлал ёсоор “Бид мартахгүй-2014” дурсамж хүндэтгэлийн үйл ажиллагаа энэ сарын 10-нд болно.

Энэ жилийн үйл ажиллагаа 10:00 цагаасМонголын театрын музейд “Алтан тайзны эзэд” уран бүтээлийн үзэсгэлэнгээр эхэлнэ. Үргэлжлүүлэн 14:00 цагаас “Алтан үеийнхний арга туршлага” эрдэм шинжилгээний бага хурал, 17:00 цагт “Алтан тайзны эзэд” баримтат кино, 18:00 цагаас А.Очирбатын “Буруугүй буруутан” уянгын драмын жүжиг тоглогдсоноор энэ оны “Бид мартахгүй” дурсамж хүндэтгэлийн үйл ажиллагаа өндөрлөх юм.

“Алтан үеийнхний арга туршлага” эрдэм шинжилгээний бага хуралд

1. М.Ядамсүрэн бол Монголын орчин цагийн театр урлагийн үндэс суурийг тавигсдын нэг мөн. Илтгэгч: СУИС-ийн ТУС-ийн тэргүүлэх профессор, доктор (PH.d) УГЗ Н.Ганхуяг

2. “Б.Зориг бол Монголын тайз дэлгэцийн урлагийг цогцлуулагч их авьяастан”  Илтгэгч: Д.Батсайхан /Доктор(PH.d), урлаг судлаач/

3. “Линен”-ээс суралцах хийгээд эргэж “Линен”-ийг судлахын учир. Ардын жүжигчин Д.Дамдинсүрэнгийн уран бүтээлийн тухай. Илтгэгч: АЖ Дэд процессор Б.Мөнхдорж

4. Ардын жүжигчин Д.Мэндбаярын тайзнаа бүтээсэн дүрүүдийн онцлог.
Илтгэгч: СУИС-ийн ТУС-ийн багш МУГЖ Л.Чаминчулуун

5. УГЖ Н.Дурагсанжаагийн жүжиглэх, найруулах ур чадварын онцлог.
Илтгэгч: СУИС-ийн ТУС-ийн багш докторант А.Энхбаяр

6. “Шижир авьяастны сүүн ухаан” Жүжигчин СТА И.Батжаргалын уран бүтээлийн тухай Илтгэгч: СУИС-ийн магистрант багш Э.Дашзэвэг.

7.  Жүжигчин СТА Д.Цээнямбуугийн бүтээсэн дүрүүдийн  туршлага.
Илтгэгч: СУИС-ийн ТУС-ийн багш АЖ Ж.Лхамхүү

8. “Жүжигчин СТА Д.Баатархүүгийн жүжиглэх ур чадварын онцлог”
Илтгэгч: СУИС-ийн ТУС-ийн багш УДЭТеатрын жүжигчин докторант СТА Л.Дэмидбаатар нар илтгэл тавина

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
13523
0 эможи
keyboard_arrow_up