Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд тээврийн хэрэгслийн тоо 2.6 дахин өсчээ

2014 оны 12 сарын 09

Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд тээврийн хэрэгслийн тоо 2.6 дахин өссөн байна. Улсын хэмжээнд 736288 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаас Улаанбаатар хотод 62.1 хувь, 37.9 хувь нь орон нутагт бүртгэлтэй байгаа аж. 2014 оны эхний аравнэгдүгээр сарын байдлаар 57951 тээврийн хэрэгсэл шинээр бүртгэгдэж улсын дугаар аваад байна. Үүнээс нийслэлд 41606 тээврийн хэрэгсэл бүртгэгджээ. Харин нийслэлд 2010 онд 168814 тээврийн хэрэгсэл бүртгэгдэж байсан бол 2014 оны эхний аравнэгдүгээр сарын байдлаар 441836 тээврийн хэрэгсэл бүртгэгдсэн нь сүүлийн дөрвөн жилийн дотор 2.6 дахин нэмэгдсэн үзүүлэлт гарчээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
13521
0 эможи
keyboard_arrow_up