Монголын соёлын өдрүүд Хятадад үргэлжилж байна

2014 оны 12 сарын 09

Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой, “Монгол-Хятадын найрсаг солилцооны жил”-ийн хүрээнд Монголын соёлын өдрүүд 2014 оны 12 дугаар сарын 5-14-ний өдрүүдэд БНХАУ-д болж байна. Монголын соёлын өдрүүдийн арга хэмжээ гэрэл зургийн үзэсгэлэнгээр эхэлж, 12 дугаар сарын 5-ны өдөр Бээжин хотын номын санд нээлтээ хийлээ. Нээлтийн ажиллагаанд Монгол Улсын ССАЖЯ-ны дэд сайд М.Түмэнжаргал, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Сүхбаатар, БНХАУ-ын Соёлын яамны дэд сайд Дин Вэй нар оролцож, үг хэлэв. Гэрэл зургийн үзэсгэлэнд "Хүрээлэн амьд ертөнц" төслийн уран бүтээлчдийн Монгол орны байгаль, араатан жигүүртний тухай 100 гаруй гэрэл зургийг дэлгэн үзүүлж байна. Соёлын өдрүүдийн хүрээнд Улсын эрдмийн дуу, бүжгийн чуулгын уран бүтээлчдийн “Тэнгэрийн эгшиг” урлагийн тоглолт 12 дугаар сарын 8-9-ний өдрүүдэд Бээжин хотод, 12 дугаар сарын 12-13-ны өдрүүдэд Шаньдун мужид болно. Мөн Бүх цэргийн дуу бүжгийн чуулгын уран бүтээлчдийн тоглолт 12 дугаар сарын 10-11-ны өдрүүдэд Бээжин хотод, 14-ний өдөр Шанхай хотод болно. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
13513
0 эможи
keyboard_arrow_up