МҮХАҮТ-ын Ерөнхийлөгчөөр “Урбанек”-ийн Б.Лхагважав томилогдлоо
2014 оны 12 сарын 09

МҮХАҮТ-ын их хурал өчигдөр болж Ерөнхийлөгч, Удирдах зөвлөлийн даргаа томиллоо. Дөрвөн жилд нэг удаа болдог их хурлаараа танхимынхан Ерөнхийлөгч, Танхимын дарга, МҮХАҮТ-ын орлогч дарга, Танхимын Ерөнхий нарийн бичгийн даргаа томилдог. МҮХАҮТ-ын ерөнхийлөгчөөр Самбуугийн Дэмбэрэл, Отгондаваагийн Амартүвшин, Баатаржавын Лхагважав нар өрсөлдөж, Б.Лхагважав олонхийн санал авчээ. Бусад дарга нарын сонгууль өнөөдөр 17.00 цагт танхимд болох юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









13507
0 эможи