Өнөөдөр нийслэлд болох зарим үйл явдал

2014 оны 12 сарын 09

09:00 цагт Сэргээн Засалт Хөгжлийн Үндэсний Төвийн сургалтын танхимд 21 аймаг, дүүрэгт үйл ажилгаа явуулж байгаа бүх Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн удирдлага, багш нарыг хамарсан "Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамруулах нь" сэдэвт 4 өдрийн сургалтыг Сэргээн Засалт Хөгжлийн Үндэсний Төвийн сургалтын зааланд зохион байгуулна. Утас: 88200948, 99169710

09:30 цагт Монгол Улс, ХБНГУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойн хүрээнд Гадаад хэргийн яам, Монгол-Германы Чуулган, Конрад-Аденауэр сантай хамтран “Залуучууд, Боловсрол, Эдийн Засаг: Ирээдүйн чиг хандлага” сэдэвт Монгол-Германы Чуулганы 12 дугаар бага хурлыг зохион байгуулах гэж байна. Хурал ГХЯ-ны байранд болно.

10:00 цагт НЗДТГ-ын хурлын “А” танхимд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ээлжит хурал болно. Хурлаар 2014 онд замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг, ослоос урьдчилан сэргийлэх талаар хийсэн ажил болон цаашид хийх ажлын төлөвлөгөөг танилцуулна. Утас 99666553

10:00 цагт Чингэлтэй дүүргийн 10-р хороонд  буюу 39-р дунд сургуулийн чанх хойно"Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх" хороо нэгдсэн арга хэмжээ болно. 

11:00 цагт Хүний эрхийн Олон Улсын Өдөрт зориулсан Хэвлэлийн бага хурлыг Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос өөрийн байранд  зохион байгуулна. Утас: 262902

11:00 цагт Монголын Хүүхдийн ордонд Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас Авлигатай тэмцэх газартай хамтран хоёр дахь удаа “Сүхбаатарчууд бид авлигын эсрэг хамтдаа” сэдвийн хүрээнд төрийн албан хаагчдын Авлигын эсрэг хууль тогтоомжийн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор дэвжээ тэмцээнийг зохион байгуулна. Утас: 91399149

13:00 цагт Хан-Уул дүүргийн Залуучуудын зөвлөл, Залуучууд Хөгжлийн төвийн санаачлагаар ХУД-ийн 18-н ЕБС-ийн 10-12-р ангийн 1800 охид хөвгүүдэд нэгэн зэрэг "Миний гар хүчтэй ч би хүчирхийлэл үйлддэггүй" сэдэвт сургалт хэлэлцүүлэг зохиогдоно. Утас:  89938090, 99130834

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
13487
0 эможи
keyboard_arrow_up