Хуйвалдааны засгийн газрыг ТББ-ууд эсэргүүцэж байна

2014 оны 12 сарын 08

Шинээр байгуулагдаж буй засгийн газрыг эсэргүүцэж “Гал үндэстэн”, “Чингисийн Монгол”, “Их Монгол”, “Монголын дуу хоолой” зэрэг төрийн бус байгууллагууд сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Төрийн өндөр албан тушаалд байгаа хүмүүс татварын мөнгөөр тансаглахаа багасгах хэрэгтэйг сануулж хааны алба халаатай, эзний алба ээлжтэйг сануулж байсан юм. Түүнчлэн хуйвалдааны засгийн газрыг ард түмэн зөвшөөрөхгүй хэмээн  гадаад ажиллаж амьдарч буй арван мянга гаруй иргэдийн гарын үсэгтэй шаардлагыг засгийн газарт хүргүүлэх гэж буйгаа хурлын үеэр мэдэгдэж байсан юм. Тэдний шаардлагад яам, сайдуудын тоог багасгах, ахин их хэмжээний зээл авахгүй байх, Н.Алтанхуягийн засгийн газарт хариуцлага хүлээлгэж дараагийн засгийн газарт оруулахгүй байх зэрэг зургаан шаардлага хүргүүлж байгаа аж. Дээрх шаардлагыг биелүүлэхгүй хуйвалдааны засгийн газрыг байгуулсан тохиолдолд огцруулахын төлөө эрс шийдэмгийн тэмцэх болно гэдгээ мэдэгдэж байсан юм. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
13444
0 эможи
keyboard_arrow_up