ИНЕГ-ын дарга Т.Лхагвасүрэн охиныхоо сургалтын төлбөрийн шийдвэрийг хүчингүй болгон өөрчилжээ

2014 оны 12 сарын 08

Татвар төлөгч­­дийн мөн­­гөөр төрийн албаныхан тансаглана гэгчийг үзүүлж өгч байх шиг. Эдийн засаг элгээрээ хэвтэж, ард түмний амьдрал хэцүүдэж байгаа энэ цаг үед төрийн албан хаагчид шиг баян цатгалан хүн гэж алга. Гэхдээ энэ бvхэнд мөрөөрөө ажлаа хийж яваа жирийн төрийн албан хаагчид огт падлийгvй. Зөвхөн ажилч­­дынхаа тол­­гой дээр сандайлж суусан хурган дарга нар л татвар төлөгч­­дийн мөн­­гийг баруун солгойгvй урсгаж буй юм. Насаараа шахам төрд ажилласан төрийн албан хаагчид vр хvvхдээ сургуульд сургах нь бvv хэл өөртөө орон байр ч авч чадалгvй тэтгэвэртээ гарсан нь бий. Одоо ч цаг сайхан болжээ. Учир нь аль нэг намын тогоо рvv өнгийж, нэг том даргын цvнхийг сугавчилж явсан л бол заавал нэг албан тушаалд очдог нь жам болсон. Юутай ч төрийн албан хаагчдын дураараа дургиж байгаа бvхэнтэй УИХ-ын дарга З.Энхболд олон нийтийн анхаарал татахуйц тэмцэж эхэллээ. Тэрбээр өнгөрсөн сард дуулиан болоод байсан татварын байцаагчдын хэргийг илрvvлэн холбогдох газруудад нь шалгуулж урамшуулал нэрээр асар их хэмжээий мөнгө төгрөг хувьдаа авсныг улсад буцаан төлvvлэхээр болсон. Тэгвэл саяхнаас нэгэн хэрэгт анхаарал татаж эхэллээ.Саяхан хэвлэлийн хуудаснаа од болж байсан нэгэн эрхэм төрсөн охиноо гадаадын их сургуульд сургахын тулд төлбөрийг улсаас төлсөн байжээ. Их хэмжээний мөнгө гаргах энэхvv тушаалыг гаргахдаа өөрийнхөө гарын vсгээр мутарласан байгаа юм. Тvvнийг ИНЕГ-ын дарга Т.Лхагвасvрэн гэдгийг ихэнх хvн гадарлаж байгаа байх. Ийн хэлэхийн учир нь тэрбээр охиныхоо сvйт хархvvгийн сургалтын төлбөрийг татвар төлөгчдийн мөнгөөр төлсөн хэмээн цахим ертөнцөд шуугиан тарьж байсныг хvн бvхэн мэдэх байх. “Даравч дар­­дайна, булавч бул­­тайна” гэгчээр хөөрхий Т.Лхагвасvрэн дарга олон тvмнээс нууж охиныхоо сургалтын төлбөрийг төлсөн нь ил болмогц өнөөх тушаалаа хvчингvй болгожээ. Өөрөөр хэлбэл ингэс­­нээр хэргийн гадна vлдэнэ гэж тооцоолсон бололтой. Хэдийгээр тэр­­бээр охиныхоо сургалтын төлбөрийн шийдвэрийг хvчингvй болгосон ч гэсэн улсын төсөвт тэр мөнгө нь буцаж орж ирсэн vv гэдэг нь анхаарал татах асуудлын нэг юм. Тэрбээр охин Хонгор­­зулыгаа АНУ-ын Сан-Франциско хотод “Олон улсын худалдаа, бизнес”-ийн сургуульд өнгөрсөн зургаадугаар сарын 11-ны өдрийн шийдвэрээр байгууллагын зардлаар сургахаар болсон байна. Ингэх­­дээ сурал­­цах хугацааны төлбөр болох 41мянган ам. долларыг жил бvрийн төсвийн дагуу төсөвлөн зарцуулахыг Санхvvгийнхээ даргад vvрэгджээ. Vvнийг харсан хэн ч арай ч дээ гэж хэлэхэд хvргэнэ. Уул шугамдаа гэгчээр Т.Лхагвасvрэн улсын орлогоор буюу ард тvмэнд очих байсан мөнгөөр vр хvvхэд төдийгvй найз залууг нь тэтгэж байсныг тус газар ажилладаг зарим албан хаагч нь эсэргvvцэн твиттер хуудсаараа дамжуулан олон нийтэд дахин ил болгож эхэлсэн юм. Тиймээс Т.Лхагвасvрэн даргын энэхvv амин хувь, ашиг хонжоогоо харсан хууль бус vйлдэл нь УИХ-ын дарга З.Энхболдын хурц хараанд өртөж уг асуудалд ажлын хэсэг томилуулан, холбогдох дарга нарт нь арга хэмжээ авахаар болсон байна. Төрийн мөнгийг яаж шомбодохоо мэддэг энэ мэт хvмvvс ажлын хэсгийнхэнд “Би ийм тушаал шийдвэр гаргаагvй. Харин ч би хvчингvй болгох шийдвэр гаргасан” гэж өөдөөс нь ичих ч vгvй шийдвэрээ бариад зогсож байж ч мэдэх хvмvvс гэж хэлэх хvн маш олон байгаа юм.
Ер нь хаа газрын дарга нар ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдэж чадахгvй хэрнээ өөр хоорондоо албан тушаалаараа ханцуй дотроо наймаалцан улсын төсөвт орсон мөнгийг иймэрхvv зvйлд зарцуулж байдаг нь бодит vнэн. Тиймдээ ч өнөөдөр тус газрын дарга асан С.Батмөнх “аав”-ынд морилж зохих шийтгэлээ аван нарсны нааран дээр унтаж байгаа. Тvvнчлэн өнгөрсөн хугацаанд хэвлэл мэдээллийнхэнтэй шvvхээр заргалдаж нэр төрөө сэргээлгэж өөрийгөө энхийн цагаан тагтаа байсан мэт ярьж байсан ИНЕГ-ын Захиргаа, нөөцийн удирдлагын хэлтсийн дарга Т.Батжаргал мөн л vр хvvхдийнхээ гадаадад сурсан төлбөрийг төлөхдөө дундаас нь их хэмжээний мөнгө завшсан гэж УИХ-ын бие даагч гурван гишvvн мэдээлж тvvнийг 3.7 тэрбум төгрөг шилжvvлсэн асуудлыг ч хууль хянал­­тынханд шалгуулах болсон тухайгаа хэлсэн. Энэ мэтээр өөрсдийнхөө vvрэх ёстой ачааг төрийн нуруунд дээр vvрvvлж яваа нөхдийг хуулийнхан шалгасан шиг шалгавал зохилтой. Юутай ч засаг солигдох энэ цагаар ИНЕГ-т аудитын шалгалт орж тус газрын санхvvд нэгдсэн шалгалт хийж хэн, хэн хэдэн төгрөг хаашаа юунд зувчуулсныг нь шалгахаар болсон байна. Тиймээс төсвийн мөнгөнөөс “хулгайлсан” дарга нар нь хэргээ баллуурдах гэж ихээхэн зvдэрч байгаа байх даа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
13418
0 эможи
keyboard_arrow_up