Өнөөдөр нийслэлд болох зарим үйл явдлын тойм

10.00 цагаас “Шүүх эрх, мэдлийн шинэтгэлийг гүнзгийрүүлэх, хөтөлбөр”-ийн хүрээнд УЕПГ-ын газраас санаачлан "Ахмад болон залуу прокуроруудын уулзалт ярилцлага зохион байгуулах гэж байна.
10.30 цагаас Авлигатай тэмцэх газрын Стратеги судалгааны хүрээлэнгийн хурлын танхимд АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэс, Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс, Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс болон Судалгаа шинжилгээний албаны дарга нар мэдээлэл хийнэ.
11.00 цагт БОНХЯ-наас Байгаль орчны үнэлгээний шинэчлэлийн талаар хэвлэлийн бага хурал зарлаж байна.
11.00 цагаас Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2014 оны 3-р сарын байдлаар хийх хэвлэлийн бага хурал ҮСХ-ны байранд болно.
12:00 цагаас Хэвлэлийн Хүрээлэнд Малчин компаны нэрээр хуурамч бүтээгдэхүүнийг иргэд, малчдад борлуулан хохироох болсон тухай мэдээллийг тус компанийн төлөөлөл, малчидтай хамтран ажилладаг бусад байгууллагын зүгээс хүргэнэ.
14.00 цагаас БОНХЯ-ны Хаан танхимд Дэлхийн усны өдрийн хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд зарласан эссе, гар зургийн уралдаанд байр эзэлсэн хүүхдүүдэд шагнал гардуулах ёслол болно.
15.00 цагаас "Universe Best Songs-2014" наадмын гала тоглолт "UB PALACE"-т болно.









