Өнөөдөр нийслэлд болох зарим үйл явдлын тойм

2014 оны 12 сарын 08

09:00 цагт ЭМЯны А зааланд Эруул Мэндийн Салбарын Ил Тод байдал ба Эм Хангамжийн Салбарт ил тод байдлыг бэхжүүлэхэд төр ба төрийн бус байгууллага, компаниуд хамтран ажиллах санаачилгын хурлыг  зохион байгуулна.

10:00 цагт Үндэсний төв номын сан дахь Ерөнхийлөгчийн нэрэмжит танхимд "Хүний эрхийн боловсролыг түгээх нь" уулзалт арга хэмжээ болно. ХЭҮК-оос 14 төрлийн хүний эрхийн ном, гарын авлагуудыг 30 орчим номын санд гардуулж өгөх бөгөөд Үндэсний төв номын сантай хамтран "Хүний эрхийн боловсролыг түгээх нь" сэдвийн дор хүний эрхийн боловсролд номын сангуудын оруулах хувь нэмэр, цаашдын хамтын ажиллагааны асуудлаар мэдээлэл өгч, санал солилцоно.

10:00 цагт Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын ээлжит XIX Их хурал Соёлын төв өргөөнд эхлэнэ. Утас:99020785

10:20 цагт УЕПГ-т Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарилгаар ажлаасаа чөлөөлөгдөж буй Улсын Ерөнхий прокурор Д.Дорлигжав сэтгүүлчдэд мэдээлэл хийнэ.  Утас: 94949458, 88229458

11:00 цагт МҮЭХ-ноос Ардчиллын он жилүүдэд хүний эрх, хөдөлмөрлөх эрхийн хүрээнд олсон амжилт, хууль тогтоомжийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудлаар холбогдох байгууллагуудтай хийх уулзалт хэлэлцүүлгийг МҮЭХ-ны хурлын танхимд зохион байгуулна. Утас: :99027019

11:00 цагт “Монгол тусгал залуусын нэгдэл” ТББ-ын санаачилгаар 90 настай Хорлоо эмээд туслах аяны хүрээнд Хорлоо эмээг байшинтай болгохоор зорьсон  талаар мэдээлэх хэвлэлийн бага хурал  “Өдрийн сонин”-ы "Асуух эрх"-ийн танхимд болно.

12:00 цагт Хэвлэлийн Хүрээлэнд Дэлхийн топ 10 их сургуулийн нэг Стэнфордын их сургуулийн яаралтай тусламжийн олон улсын төвийн захирал доктор, проффессор С.В.Махадеван нийслэлийн яаралтай тусламжийн эмнэлэгүүдийн байдалтай танилцаж, эмч багш нартай хамтарч ажиллах талаар болсон талаар мэдээлэл хийнэ.

12:45 цагт Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд Монголыг улс төрчид биү урлагийнхан аварна гэсэн уриа бүхий "Монгол өлсөх учиргүй" тоглолтыг зохион байгуулах болсон талаар МУГЖ С.Жавхлан нарын уран бүтээлчид хэвлэлийн хурал зарлалаа.

15:00 цагт "Чингис" зочид буудлын хурлын танхимд сэтгүүл зүйн чиглэлээр суралцдаг бүх их дээд сургуулийн оюутны дунд зохион байгууллагддаг "Алтан үзэг" наадмын шагнал гардуулах ёслол болно. Утас: 99912298, 99099539

 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
13383
0 эможи
keyboard_arrow_up