Монголчуудын анхны ажил хаялт

2014 оны 12 сарын 06

Оросын ноос угаах газарт зөвхөн ядарсан амьдрах аргагүй болсон Монголчууд өглөө наран ургахаас үдшийн бүрий болтол ажиллана. Маш хүнд нөхцөлд ажилладаг Монголчуудын дунд ажил хаях явдал ХХ зууны эхнээс үзэгдэж эхэлжээ.

Хэтэрхий бага хөлсөөр цаг наргүй ажиллуулдаг мөн Оросууд үргэлж зодож дээрэлхдэгээс болоод Монголчууд ажил хаяж байв. Бидэнд мэдэгдэж байгаагаар тэр үед хэд хэдэн газар ажил хаялт болжээ. Ховд, Дайчинвангийн хүрээ, Орхон голын хөндий, Далай гүний хошуу зэрэгт байх Оросуудын ноос угаалгын газрын Монголчууд ноос угаах цаг нэлээд тулсан үед ажил хаяж худалдаачдыг сандаргадаг болжээ.

Монголчууд Орос, Хятадын пүүсийн тээвэрлэлт, үйлдвэрүүдэд ихээхэн үүрэгтэй ажиллаж байв.

XIX-XX зууны эхэн болоход Монголд үйлдвэрлэл эрхэлж байсан Оросуудын үйл ажиллагааны нэг чиглэл нь томоохон гол мөрний хөвөөг бараадан ноос угаах гар үйлдвэрүүдийг байгуулж Монголчуудыг ажиллуулж байсан явдал юм. Нийт 20 орчим ийм үйлдвэр байжээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
13378
0 эможи
keyboard_arrow_up