1.8 тэрбум төгрөгөөр 652.5 га бэлчээрийг эргэлтэд оруулжээ

2014 оны 12 сарын 05

Энэ жил улсын хэмжээнд нийт 142.5 мянган малчин өрхөд 49.5 сая, хонин толгойд шилжүүлснээр 80.8 сая толгой мал өвөлжих бөгөөд малчид зун, намрын отор нүүдлийг сайн зохион байгуулснаар нийт малын 93.8 хувь нь дундаас дээш тарга хүч авсан байна. Өвөл, хаврын бэлчээрийн даацын судалгаагаар нийт нутгийн 76.5 хувь нь бэлчээр хүрэлцээтэй, 23.5 хувь нь хүрэлцээ муутайгаас орон нутгууд отор хийж өвөлжих өрх, малын тоог тохиролцон гэрээ байгуулснаар нийт 17.9 мянган өрхийн 6.6 сая мал отроор өвөлжиж, хаваржихаар зохион байгуулалт хийгджээ. Үүнээс гадна улсын төсвийн хөрөнгөөр энэ онд бэлчээрийн ургамалд хөнөөл учруулж буй үлийн цагаан оготнотой тэмцэх ажлыг 9 аймгийн 540.0 мянган га талбайд, царцаатай тэмцэх ажлыг 4 аймгийн 112.5 мянган га-д нийт 1.8 тэрбум төгрөгөөр зохион байгуулснаар 652.5 га бэлчээрийг эргэлтэд оруулжээ. Иймээс мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг малын тарга хүчний үзлэг, хадлан, тэжээл, бэлчээр, усны  хүрэлцээ хангамж, өвс, тэжээл татан авалт, отор нүүдлийн зохион байгуулалт, малчин өрхийн бэлтгэл зэрэг үндсэн үзүүлэлтээр дүгнэхэд улсын хэмжээнд 90.0 хувьтай хангасан дүн гарчээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
13313
0 эможи
keyboard_arrow_up