Гээгдсэн эд хөрөнгийг хувьдаа завшвал хариуцлага хүлээнэ

2014 оны 12 сарын 05

Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл технологийн төвөөс авсан гэмт хэргийн судалгааг сүүлийн таван жилийн байдлаар он тус бүрээр гаргажээ. Тодруулбал, 2010 онд 142, 2011 онд 128, 2012 онд 247, 2013 онд 319, 2014 оны эхний есөн сарын байдлаар 306 хэрэг тус тус цагдаагийн байгууллагад бүртгэгдэн шалгагдсан. Бүртгэгдсэн нийт гэмт хэргийн ихэнх нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, прокурор, шүүхийн шатанд хэрэгсэхгүй болж, Захиргааны хариуцлагын тухай хуулийн дагуу шийдвэрлэгддэг боловч 2013 онд 10, 2014 оны эхний есөн сарын байдлаар хэд хэдэн иргэн дээрх хуулийн дагуу шүүхээс баривчлах болон хорих, торгох ял авчээ. Хэрэгт холбогдон шүүхээс ял авсан 17 иргэний 15 нь хөдөө, орон нутгийн иргэд байдаг бөгөөд алдуул мал завшсан болох нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд нотлогдсон байна. Дээрх нөхцөл байдалд дүгнэлт хийхэд иргэд хууль эрх зүйн мэдлэг хангалтгүй, бусдын эд хөрөнгийг хулгайлаагүй л бол гэмт хэрэг биш гэсэн ойлголттой байдгаас энэ төрлийн гэмт хэрэгт холбогдож, улмаар шүүхээс хуулийн хариуцлага хүлээх нөхцөл байдал үүсдэг байна. Учир нь гээгдэл эд хөрөнгө, алдуул мал, дарагдмал үнэт зүйлсийг олсон иргэн Монгол Улсын Иргэний хуулийн 116, 117, 118 дугаар зүйлд заасны дагуу холбогдох төрийн захиргааны байгууллагад мэдэгдэх, хүлээлгэн өгөх үүрэгтэй бөгөөд эд зүйлийн тодорхой хувийг урамшуулал, шагнал болгон авах, хуульд заасан хугацаанд эзэмшигч нь тогтоогдоогүй тохиолдолд өөрийн эзэмшлийн болгох зэрэг эрхтэй байдаг аж. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
13305
0 эможи
keyboard_arrow_up