Нүүдлийн МАА-н олон улсын бага хурал Монголд ирэх онд болно

2014 оны 12 сарын 05

Дэлхийн амьтны эрүүл мэндийг хамгаалах байгууллага Нүүдлийн мал аж ахуй эрхэлдэг орнуудын сайд нарын олон улсын бага хурлыг ирэх 2015 онд Монгол Улсад зохион байгуулах бэлтгэлдээ орлоо гэж тус улсын бүс нутгийни товчооны захирал Франсуа Маяа мэдэгдсэн байна. Тэрээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаантай уулзсаныхаа дараа ингэж хэлжээ. 
Дэлхийн амьтны эрүүл мэндийг хамгаалах байгууллагын бүс нутгийн товчооны захирал Франсуа Маяа мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах, мал эмнэлгийн байгууллагуудын хөгжил, үйлчилгээг сайжруулах, малын халдварт өвчнийг бууруулахад олон улсын энэ байгууллага анхаарал хандуулж хамтран ажиллахаа илэрхийлжээ. Олон улсын хурал угтсан ажлын хүрээнд ологн ажил арга хэмжээ зохион байгуулах юм байна. 
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан Монгол улсад өнөөдөр 60 орчим сая мал өвөлжиж байгаа гээд гадаадад мах экспортлоход олон улсын энэ байгууллага дэмжлэг үзүүлэх байх гэжээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
13293
0 эможи
keyboard_arrow_up