“Ахмад үеийнхнээ баярлуулцгаая” үзэсгэлэн худалдаа болно

2014 оны 12 сарын 04

Монголын хэрэглэгчдийн эрх, боловсролын холбооноос Улс тунхагласны 90 жилийн ойн баярт зориулж “Ахмад үеийнхнээ баярлуулцгаая” хямдралтай, сугалаатай үзэсгэлэн худалдааг зохион байгуулахаар болжээ. Тус үзэсгэлэн худалдаа 12 дугаар сарын 6-нд буюу ирэх бямба гарагт 11 цагаас Тусгаар тогтнолын ордонд болох юм байна. Уг үзэсгэлэн худалдаанд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуй нэгж, компаниуд өөрийн нэрийн бүтээгдэхүүнээ хямдралтай, сугалаатай санал болгох юм.  Энэ үеэр оролцогч байгууллагуудыг өвөөгийн дуртай шилдэг бүтээгдэхүүн 2014, эмээгийн дуртай шилдэг бүтээгдэхүүн 2014, аавын дуртай шилдэг бүтээгдэхүүн 2014, ээжийн дуртай шилдэг бүтээгдэхүүн 2014 номинацаар тус тус шалгаруулж, энэ оны ахмадыг дээдлэн хүндэтгэгч шилдэг байгуулла Грампри шагналыг гардуулах юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
13264
0 эможи
keyboard_arrow_up