Нотариатчдын үйл ажиллагаанд шалгалт хийжээ

2014 оны 12 сарын 04

ШӨХТГ-аас нотариатчдын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн байна. Нотариатын үйлчилгээний хөлс, зардлын хэмжээг тогтоосон Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2011 оны 123 тоот тушаалд өвлөх эрх, гэрээслэл гэрчлэхэд үнийн дүнгийн нэг хувиар үйлчилгээний хөлс авахаар заасан байдаг аж. Гэтэл нотариатчид өвлөх эрхийн гэрчилгээ олгохдоо өвлөгдөх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээнд заасан үнэлгээгээс өндөр үнэ тогтоож, түүний нэг хувиар нотариатын үйлчилгээний хөлс авсан зөрчил илэрчээ. Өвлөх эрх гэрчлэхдээ өвлөгдөх эд хөрөнгийн үнэлгээг өмчлөх эрхийн гэрчилгээнд заасан үнэлгээгээр эсхүл өвлөгчийн тогтоосон үнэлгээр тооцож авахыг Монголын нотариатчдын танхимд үүрэг болгож, зөрчил арилгуулсан байна.
 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
13244
0 эможи
keyboard_arrow_up