Улсын хэмжээнд нийт 216 барилгын ажил зогсчээ

2014 оны 12 сарын 04

Улсын төсвийн болон гадаадын зээл тусламжийн хөрөнгө оруулалтаар 2014 онд барьж байгаа барилга байгууламжуудад холбогдох хууль тогтоомж, норм дүрэм, журам, эрх зүйн актуудын хэрэгжилтэд үнэлэлт өгөх, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, улсын төсвийн хөрөнгө оруулалтын үр ашгийг дээшлүүлэх, барилга байгууламжийн ашиглалтын үеийн аюулгүй байдлыг хангуулах зорилгоор 2014 оны 01 дүгээр сарын 03-ний өдрөөс 2014 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд хяналт шалгалтын ажлыг МХЕГ-аас хийж гүйцэтгэлээ. Мөн 2014 оны улсын төсвийн хөрөнгөөр хийгдэх ”Хуучин орон сууцны лифт шинэчлэлтийн ажил”-ын байдалд  холбогдох хууль, дүрмийн дагуу техникийн тодорхойлолтын хэрэгжилтийг шалгах, илэрсэн зөрчлийг арилгуулах, лифтийг улсын бүртгэлд бүртгэн ашиглах зөвшөөрлийг олгох, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, эзэмшигч байгууллагын үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлэх, иргэдийн аюулгүй байдлыг хамгаалах зорилгоор шалгалтыг гүйцэтгэжээ. 2014 онд санхүүжигдэн барилгын угсралтын ажил нь хийгдэж байгаа 257 барилга байгууламжаас 239 нь буюу 92.99 хувь нь хяналт шалгалтанд хамрагдсан байна. Үүнээс гадна орон нутгийн болон гадаадын зээл тусламжийн хөрөнгө санхүүжилтээр барьж буй нийт 221 барилга байгууламжууд хяналт шалгалтанд хамрагдсан бөгөөд шалгалтанд хамрагдсан нийт 460 барилга хамрагдсан байна. Шалгалтад хамрагдсан нийт 239 барилгаас 19 барилгын угсралтын ажлыг магадлал хийгдээгүй зураг төслөөр гүйцэтгүүлж байгаа, 26 барилгын ажлыг эхлэх үргэлжлүүлэх зөвшөөрөлгүй, зөвшөөрлийн хугацаа дууссан байхад сунгуулаагүй гүйцэтгэж байгаа, 37 барилгын ажил гүйцэтгэгч байгууллага, аж ахуйн нэгжүүд угсралтын ажлын явцад чанаргүй гүйцэтгэсэн, зураг төслийг газар дээр нь зохиогчийн зөвшөөрөлгүй дур мэдэн зөрчих, өөрчлөх зэргээр барилгын даацын үндсэн хийц бүтээцийн ажиллах зарчмыг алдагдуулж, түүний бат бэхийг бууруулсан зэрэг ноцтой зөрчлүүдээс шалтгаалан барилгын ашиглалтад орох хугацаа хойшилсон,12 барилгын зураг төсөлд төлөвлөсөн байршлыг газар дээр нь өөрчилж байрлуулснаас хөрсний инженер геологийн шинжилгээний дүгнэлт зөрдөг, түүнээс үндэслэн батлагдаж хянагдсан суурийн техникийн шийдлийг өөрчлөх шаардлага гарснаас барилгын ажлыг эхлэх боломжгүй болж хугацаа алдаж хойшилж байгаа, 63 барилгын техникийн нөхцөл олгогдоогүй байхад ажлын зураг төсөл боловсруулж экспертизээр батлах, зураг төслийн боловсруулалт нь норм дүрмийн шаардлага хангахгүй байх, сургууль цэцэрлэг, эмнэлэг зэрэг барилгуудад гадна инженерийн шугам сүлжээний зураг төсөл төлөвлөхгүй байх, тендерээр дотор гадна инженерийн шугам сүлжээ сантехникийн ажлуудыг орхиж зөвхөн барилгын ажилд сонгон шалгаруулалт хийсэн зэрэг зөрчлүүдээс шалтгаалан олон барилгууд ашиглалтад орохгүй хугацаа алдаж, барилгын төсөвт өртөг нэмэгдэж байгаа, 17 барилгын ажил гүйцэтгэгч байгууллагын үйл ажиллагааны зохион байгуулалт хангалтгүй, сонгон шалгаруулалтыг хайхрамжгүй хийснээс шалтгаалан гэрээт хугацаандаа дуусахгүй, 22 барилгын угсралтын ажил хяналтын хуудас болон эрсдлийн үнэлгээр их эрсдэлтэй гэж үнэлэгдсэн,42 барилгын ажилд зураг төсөл зохиогчийн хяналт, 13 барилгын ажилд захиалагчийн хяналт огт хийгдээгүй,103 барилгын зураг төсөлд тусгасан материал бүтээгдэхүүнийг хэрэглэхгүй, чанаргүй барилгын материал, бүтээгдэхүүн, эдэлхүүн хэрэглэх, барилгын ажлын явцад хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа хангагдахгүй байх, гүйцэтгэгч байгууллагууд хөдөлмөр хамгааллын хувцас хэрэглэлгүй байх, барилгын ажлын талбайн зохион байгуулалт хангалтгүйгээр аваар осол гарах нөхцөл бүрдсэн /2014 оны эхний 3 улирлын байдлаар улсын төсвийн хөрнөгөөр барьж байгаа барилгуудад нийтдээ 15 осол бүртгэгдсэн/ барилгын ажил нь дуусан дөхсөн байхад ил далд ажлын акт, өдөр тутмын ажлын тэмдэглэлийг бичихгүй байх, далдлагдсан ажлуудын актуудыг захиалагч, зураг төсөл зохиогчийн хяналтаар баталгаажуулахгүй байх зэрэг зөрчлүүд улсын төсвийн хөрөнгөөр барьж ихэнх барилгуудын ажилд  нийтлэг илэрсэн байна.  Барилгын угсралтын явцад төсөвлөгдсөн хөрөнгө, санхүүжилт хүрэхгүй байх, нэмэлт төсөв батлагдахгүй байх, санхүүжилт саатах, “тендер” оройтож зарлагдах, гүйцэтгэгч өөрчлөгдөх зэрэг шалтгаанаас улсын хэмжээнд нийт 216 барилгын ажил зогсож, он дамжин царцаагдсан эдгээр барилгуудын үндсэн хийц бүтээц удаан хугацаагаар ил задгай байх, барилгууд ашиглагдахгүй байснаар үндсэн хийц бүтээцийн бат бэхэд сөрөг нөлөөлөх нөхцөл үүсч болзошгүй байгаа, орон нутагт улсын төсвийн хөрөнгөөр барьж байгаа 221 барилгын бетон зуурмагийг газар дээр нь бэлтгэж байгаа бөгөөд бетон зуурмагийн орцын нормыг тогтоох, шоо шахуулан дээж авах, итгэмжлэгдсэн лабораториор бетоны бат бэхийг тогтоолгох, арматур нь зураг төслийн болон стандартын шаардлага хангах эсэхийг хөндлөнгийн итгэмжлэгдсэн лабораториор хянуулж шалгуулаагүй нийтлэг зөрчил болон энэ талаар улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьж буй барилгуудад салбарын хэмжээнд дагаж мөрдөх бодлого чиглэл тодорхойгүй, авсан арга хэмжээ байхгүй, улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр барьж байгаа нийт 460 барилгын угсралтын ажлыг гүйцэтгэгч компаниудын инженер техникийн ажилтан, мэргэжилтэй ажилчдын хүрэлцээ ялангуяа орон нутагт хангалтгүй, дотоодын хяналт шалгалт байхгүй, барилгын хууль, дүрэм, журам, нормын хэрэгжилт муу зэрэг нь улсын төсвийн хөрөнгөөр барьж буй барилгуудын чанарт сөрөг нөлөөлдөг, гүйцэтгэгч байгууллагууд ажлаа нягт нямбай төлөвлөдөггүйгээс цаг хугацаа их алддаг, улсын төсвийн хөрөнгөөр барьж буй барилгууд гэрээнд заасан хугацаанд ашиглалтад орохгүй байхад захиалагч байгууллагаас алданги тооцдоггүй, ажил гүйцэтгэх гэрээг тогтоосон хугацаанд дүгнэдэггүй, хариуцлага тооцож ажиллахгүй байгаагаас барилгууд төлөвлөсөн хугацаандаа ашиглалтад орохгүй удаашрах, улмаар төсөвт өртөг нэмэгдэх зэрэг нийтлэг зөрчил дутагдлууд хийсэн шалгалтаар илэрсэн байна.

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
13231
0 эможи
keyboard_arrow_up