Осгож нас барсан иргэний хэн болохыг тогтоогоогүй байна
2014 оны 12 сарын 03

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороонд нас барсан хүн байна гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ. Мэдээллийн дагуу шалгахад 155-160 см урттай, бор өнгийн хүрэм, хар ногоон малгайтай цамц, цэнхэр өнгийн цагаан канттай бэлтгэлийн өмд, урт хар түрийтэй гуталтай хэн болох нь тодорхойгүй 50-55 орчим насны эрэгтэй хүн осгож нас барсан байна. Хэргийг Чингэлтэй дүүргийн хоёрдугаар хэлтсийнхэн шалгаж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









13167
0 эможи