Хотын захирагч маань "амжилттай" явуулна гэж бодоогүй юм байна
2014 оны 4 сарын 10
"Гэр хорооллыг орон сууцжуулах тендерт 60 гаруй компани оролцож 16 нь шалгарч ажлаа эхлээд байгаа билээ. 60 гаруй талбар дээр ажил эхэлсэн. Өнгөрсөн жил Улаанбаатар хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг баталсан бөгөөд үүний дагуу гэр хорооллыг орон сууцжуулахаар болсон.
Хотын захирагч Э.Бат-Үүл гэр хорооллын дахин төлөвлөлтийн талаар зангиагүй уулзалт хийсэн. Тэрээр хэлэхдээ гэр хорооллын дахин төлөвлөлтийг ийм амжилттай явуулна гэж бодоогүй. Эхэндээ бүтэлгүйтсэн тохиолдол бий. Хотын захиргаа 2011 онд ам метрийг нь 100 мянган төгрөгөөр үнэлээд том алдсан. Гэтэл бизнесийн хэлэлцээрт хотын захиргаа ороцлох эрхгүй шүү дээ. тиймээс бид зах зээлийнх нь зарчмаар явуулъя гэж шийдсэн гэжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1314
0 эможи