Монголын эмэгтэйчүүдийн сан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн ээжүүдэд туслана

2014 оны 12 сарын 03

Монголын эмэгтэйчүүдийн сан 2003 оноос эхлэн жил бүрийн арваннэгдүгээр сарыг “Өглөгийн сар” болгон тэмдэглэж иржээ. Аяны хүрээнд цугласан мөнгийг 35-аас дээш насны хүчирхийлэлд өртсөн, хөгжлийн бэрхшээлтэй зэрэг тусламж хэрэгтэй байгаа эмэгтэйчүүдэд өгдөг байна. Энэ жилийн хувьд 371 хүнээс хандив цуглуулж нийт 12 сая 400 мянган төгрөг цуглуулжээ. Энэ жилийн цуглуулсан мөнгийг 15,16-р хорооны хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн ээжүүдэд үйлчлэх төв болон аутизмтай хүүхэдтэй эцэг эхчүүдийг чадваржуулах зөвлөх ээжүүдийг бэлтгэхэд зориулах гэнэ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
13133
0 эможи
keyboard_arrow_up