Боловсролын салбарт энэ долоо хоногт Хэн, Юу хэлэв?

2014 оны 12 сарын 03

Боловсролын салбарт энэ долоо хоногт Хэн, Юу хэлсэн талаар танд хүргэж байна. /2014.11.25-2014.12.03/ 

 

БШУЯ-ны суурь бүрэн дунд боловсролын хэлтсийн дарга А.Туяа: Сурагчдын амралт энэ сарын 19-нөөс эхэлнэ

Тухайн хичээлийн жилийн бүтцийг БШУ-ны сайд баталдаг. Энэ хичээлийн жил дөрвөн улиралтай, хоёрдугаар улирлын амралт энэ сарын 19-нөөс 1-5 дугаар ангийн хүүхдүүдийн амралт эхэлнэ. Бага ангийн сурагчид хоёрдугаар улиралд зургаан долоо хоног хичээллэж, таван долоо хоног амрахаар зохицуулсан.Нийслэлийн хувьд дунд ангийн сурагчид   гурван долоо хоног, ахлах ангийн сурагчид хоёр долоо хоног амарна. / Зууны мэдээ 2014.12.03 №280 /

Шинжлэх ухаан, технологийн сангийн орлогч захирал Л.ЭНХТУНГАЛАГ: Төр хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг нэмэх шаардлагатай

Энэ чуулга уулзалтаар салбарт тулгамдаж байгаа олон талт санхүүжилтийг бүрдүүлэх, олон улсын жишиг, шаардлагад нийцэх талаар хэлэлцэж байна. Уг чуулганыг өнгөрсөн жилээс эхлэн жил бүр зохион байгуулахаар болсон бөгөөд шинжлэх ухааны салбарыг шинэ төвшинд гаргах, санхүүжилтийг олон талын эх үүсвэртэй болгох, олон талын байгууллагын оролцоог нэмэгдүүлэх зорилт тавьж байгаа. Санхүүжилтийн хувьд бага байгаа нь үнэн. Гэхдээ 2024 он гэхэд дотоодын нийт бүтээгдэхүүний хоёр хувьд хүргэх зорилт тавьж байгаа.  /ww.meds.gov.mn/frontpage/

Шинжлэх ухааны академийн тэргүүн дэд ерөнхийлөгч, академич Д.РЭГДЭЛ: Мэдлэгийн эдийн засаг гэдэг бол хүний толгойд байдаг зүйлийг мөнгө болгоно

Энэ салбарт бүтэн орон тоогоор ажилладаг 1500 гаруй хүн байна. Үүнээс 30 хувь нь буюу 500 гаруй нь эрдмийн зэрэгтэй. Манай улс нэг сая хүнд ногдох эрдэм шинжилгээний ажилтны тоогоор Ази тивийн улс орнуудын дунджаас гурав дахин бага байна. Судлаачдын тоог цөөлөх асуудлыг шийдвар гаргагчид ярилцдаг. Харин эсрэгээрээ ойрын жилүүдэд 1500 эрдэм шинжилгээний ажилчдаа 4-5 мянгад хүргэж байж тэднээс гарах бүтээл нэмэгдэх боломж бүрдэнэ. Тэгэхээр бүтээлийн чанарыг дээшлүүлэхийн зэрэгцээ хүний нөөцийн тоог ч нэмэгдүүлэх шаардлагатай.  /www.meds.gov.mn/frontpage/

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
13116
0 эможи
keyboard_arrow_up