ОБЕГ гал түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна

2014 оны 12 сарын 01

Нийслэлийн Онцгой байдлын газарт хоногт ирж байгаа гал түймрийн дуудлага нь гэр хорооллын айл өрхийн байшингийн дээвэр, гэр, хогийн цэг, орцны хогийн сувагт  хог шатсан тухай дуудлага зонхилж байна. Тодруулбал өнгөрсөн амралтын өдрүүдэд гал түймрийн 16 дуудлага ирснээс есөн дуудлага нь иргэдийн байшин шатсан байна. Иймд иргэд галын аюулгүйн дүрэм зааврыг чанд сахиж биелүүлж тамхи, шүдэнзийнхээ галыг бүрэн гүйцэд унтраах, галтай үнс, нурмыг ил задгай асгахгүй байх, пийшин зуухны галлагаа болон гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, шугам сүлжээний ашиглалт угсралтын дүрэм зааврыг зөрчихгүй байх, гэрийн цахилгаан шугамын ачааллыг хэтрүүлж хэрэглэхгүй байх, бага насны хүүхдийг харж хандах, асрах хүнгүй орхихгүй байж болзошгүй эрсдлээс амь нас, эрүүл мэндээ хамгаалахыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
12977
0 эможи
keyboard_arrow_up