Улаанбаатарт 18-20 хэм хүйтэн байна

2014 оны 11 сарын 30

Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд: Өнөөдөр зүүн зүгийн нутгаар цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангархыг анхааруулж байна

Өнөөдөр 08 цагаас 20 цаг хүртэл нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг. Төвийн нутгийн зүүн хэсэг, зүүн зүгийн ихэнх нутгаар цас орно. Салхи баруун хойноос 6-11 метр, говь талын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна. Хүйтэрч Дархадын хотгороор 23-28 хэм, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Орхон, Сэлэнгэ, Туул голын сав газраар 19-24 хэм, говийн нутгийн өмнөд хэсгээр 8-13 хэм, баруун болон зүүн зүгийн нутгийн өмнөд хэсгээр 12-17 хэм, бусад нутгаар 16-21 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Цас орно. Салхи хойноос секундэд 6-11 метр. Хүйтэрч 18-20 хэм хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 20 хэм хүйтэн, харьцангуй чийг 79 хувь, агаарын даралт 872 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

2014 оны 12 дугаар сарын 01-нээс 2014 оны 12 дугаар сарын 05-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

Арванхоёрдугаар сарын 1-нд зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр цас орж, салхи секундэд 16-18 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна. Хүйтний эрч чангарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн, Онон, Улз голын сав газраар шөнөдөө 31-36 хэм, өдөртөө 19-24 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 8-13 хэм, бусад нутгаар шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 13-18 хэм хүйтэн байна. 3, 4-нд өдөртөө хүйтний эрч суларна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
12948
0 эможи
keyboard_arrow_up