Монголын 12 өв дэлхийд данслагдлаа

2014 оны 11 сарын 28

Франц Улсын нийслэл Парис хотноо энэ сарын 24-28-ны өдрүүдэд болсон НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага (ЮНЕСКО)-ын Соёлын биет бус өвийн конвенцийн Засгийн газар хоорондын хорооны 9 дүгээр хуралдаанаас монгол шагайн харвааг Соёлын биет бус өвийн Төлөөллийн жагсаалтад бүртгэхээр шийдвэр гаргалаа. Чингэснээр Монгол Улс ЮНЕСКО-гийн Соёлын биет бус өвийн жагсаалтад нийт 12 өв бүртгүүлээд байна.

Дээрх хорооны энэ удаагийн ээлжит хуралдаанд Монгол Улсаас ЮНЕСКО-гийн дэргэд суугаа Байнгын төлөөлөгч М.Батсайхан тэргүүтэй төлөөлөгчид оролцсоноос гадна Монгол шагайн харвааны холбоо болон Европ дах монгол шагайн харвааны холбооны гишүүд шагайн харвааг сонирхуулав.     

Манай улс ЮНЕСКО-гийн Соёлын биет бус өвийн конвенцийн Засгийн газар хоорондын хорооны 24 гишүүний нэгээр 2014 оны 6 дугаар сарын 4-нд сонгогдсон бөгөөд 2018 оныг хүртэл 4 жил ажиллана. Тус хороо нь гишүүн орнуудаас нэр дэвшүүлсэн соёлын биет бус өвийг бүртгэх, хамгаалах, хадгалах зорилгоор улс орнуудад олон улсын санхүүгийн тусламж үзүүлэх, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах зэргээр Соёлын биет бус өвийн конвенцийн зорилго, үзэл санааг хэрэгжүүлэх үүрэгтэй байгууллага билээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
12929
0 эможи
keyboard_arrow_up