Консулын газраас сэрэмжлүүлж байна

2014 оны 11 сарын 27

Сүүлийн үед монгол охид, бүсгүйчүүд интернет дэх Facebook, Twitter зэрэг олон нийтийн сүлжээгээр гадаадын иргэнтэй танилцан, улмаар тэдний гэрлэх санал, өндөр хөгжилтэй оронд урьсан урилгад нь хууртан мөнгө төгрөгөө залилуулах явдал нэлээд гарч байна.

Мөн сайхан амлалтанд хууртан орон байраа зарж мөнгө төгрөгөө гадаадын хүнд шилжүүлж, цахим гэмт хэргийн хохирогч болох тохиолдол ч гарч байгаа тул эд хөрөнгө, сэтгэл санааны хохирол амсахаас сэргийлж, танихгүй хүнтэй харилцахдаа хянуур, болгоомжтой хандахыг Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны яамны Консулын газраас сэрэмжлүүлэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
12801
0 эможи
keyboard_arrow_up