Туркийн залуучууд, спортын дэд сайдтай уулзав

2014 оны 11 сарын 27

Монгол Улсаас Бүгд Найрамдах Турк Улсын Истанбул хотод суугаа Ерөнхий Консул Э.Мөнх-Очир 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр БНТУ-ын Залуучууд, спортын дэд сайд Метин Иылмазтай уулзаж хоёр орны залуучууд, соёл, спортын салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, Монгол Улсын ССАЖЯ-ны төлөөлөгчдийн БНТУ-д хийх албан айлчлалын бэлтгэлийг хангах тухай санал солилцов. Мөн хоёр улсын хооронд спортын салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээрийн төслийн талаар ярилцав.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
12800
0 эможи
keyboard_arrow_up