Өнөөдөр нийслэлд болох зарим үйл явдал

2014 оны 11 сарын 27

09:00 цагт Монгол улсын ШУА, Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо, БОНХЯамтай хамтран “Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах арга зам, боломжууд” сэдэвт эрдэм шинжилгээний хурал-хэлэлцүүлгийг Зайсан дахь БОНХЯ-ны Цэнгэг усны нөөц байгаль хамгаалах төвд зохион байгуулна.

09:00 цагт Нийслэлийн ИТХ-ын ээлжит хуралдаан  Хангарьд ордны 14 давхарт болно.. Хуралдаанаар Улаанбаатар хотын замын хөдөлгөөнийг зохицуулах талаар авах зарим арга хэмжээний тухай, Нийслэлийн 2014 оны нийгэм эдийн засгийн зорилтын хэрэгжилт, 2015 оны төлөвлөгөө, 2015 онд хувьчлагдах хуулийн этгээд, эд хөрөнгийн жагсаалт батлах тухай, Концессын зүйлийн жагсаалт батлах тухай, Нийслэлийн 2015 оны төсвийн төслийн нэгдүгээр хэлэлцүүлэг тус тус болно. Утас: 91040607

09:00 цагт Үндэсний эрүүл мэндийн даатгалын тогтолцоо үүсч хөгжсөний 20 жилийн ойг тохиолдуулан “Өртгийн жин, даатгалын гэрээ”, “Чанарын удирдлагын тогтолцоо ба эрүүл мэндийн даатгалын тусламж, үйлчилгээний чанар” сэдэвт сургалт, “Үндэсний эрүүл мэндийн даатгалын тогтолцоог хөгжүүлэх” зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулна. Уулзалт Нийгмийн даатгалын ерөнхий газрын хурлын танхимд / 7 -р давхарт/ болно. Утас. 89006000

09:30 цагт Стандартчиллын Үндэсний Зөвлөлийн ээлжит хурал Стандартчилал, хэмжил зүйн газарт болно. Тус хуралдаанаар нийт 8 асуудлаар 31 стандартыг үндэсний стандарт болгохоор хэлэлцэнэ.

10:00 цагт МХЕГ-ын даргын зөвлөлийн хурлаар Төмс, хүнсний ногооны зоорь, агуулах, хүлэмж эрхлэгчдийн үйл ажиллагаанд хийсэн шалгалтын дүн, Хээлтүүлэгч малын ашиг шимийн түвшин тогтоож бүртгэл мэдээллийн сүлжээнд хамруулсан байдалд хийсэн шалгалтын дүнг тус тус хэлэлцэнэ. Утас 91989890

10:00 цагт “Эрх зүйн мэдээлэл боловсруулах, түгээх арга, аргачлал”, “Гэрч, хохирогчийн талаар мэдээлсэнээс үүсэх үр дагавар” сэдвийн хүрээнд сэтгүүлчдэд зориулсан уулзалт, сургалт Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Хуульчдын танхимын 304 тоотод болно. Сургалтыг Хууль зүйн үндэсний хүрээлэн, Тахарын ерөнхий газар хамтран зохион байгуулна.

10:00 цагт Монгол улсын ЗГ, НАТО хоорондын хамтарсан төслийг төслийн танилцуулга, үр дүнгийн хурал "Corporate" зочид буудлын 3 давхрын хурлын танхимд болно. Утас:99045949

11:00 цагт Зэвсэгт хүчний жанжин штабын талбайд Афганистан улс руу удахгүй мордох Энхийг сахиулагчид жанжин тугандаа хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ болно.

11:00 цагт "Хөгжлийн бэрхшээлтэй хүний нийгмийн хамгааллын тухай хууль"-ийн төслийн талаар тухай хэлэлцүүлэг Сэргээн засалтын Үндэсний төвд болно. Хэлэлцүүлэгт ХАХНХЯ, БСШУЯ, ЗТБХБЯ, ЭМЯ-ны болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл оролцоно. Утас: 89008516, 88076401

11:00 цагт “Олон нийт цагдаагийн хамтын ажиллагааны төв"-ийн хурлын их танхимд “Олон нийт-Цагдаагийн хамтын ажиллагааны өдөрлөг” болно. Хаяг: Баянзүрх дүүрэг 2-р хороо Б.Доржийн гудамж/хуучнаар Сүлд чуулгын байр/. Утас: 70153602

11:00 цагт Эдийн засгийн хүндрэл үйлдвэрлэгчдэд хэрхэн нөлөөлж байгаа болон яаж даван туулах талаар үйлдвэрлэгчдийн төлөөлөл мэдээлэл "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд  хийнэ.

11:00 цагт СХД-н Прокурор болон Хөдөлмөрийн хэлтэс нар хамтран Шүүхийн шийдвэр гүйцэтгэх 429-р ангид  хөдөлмөр эрхлэлтийг дэмжих өдөрлөг зохион байгуулна. Утас. 89780409

11:00 цагт Газар хөдлөлтийн гамшгаас амжиж анхааруулах системийн нээлтийн ажиллагаа Онцгой байдлын еранхий газарт болно.

12:00 цагт "Өсвөрийн сэргийлэгч" дэд хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж буй “Өсвөрийн Эх орончдын бүлгэм”- ийн нээлт  БГД-ийн 47 дугаар сургууль дээр болно.  Утас:91426622

12.00 цагт "Рамада" зочид буудлын IV давхрын танхимд Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв ба АНУ-ын Орбис Төсөл Интернешнл ашгийн бус корпораци хооронд Монгол Улсад хүүхдийн нүдний тусламж үйлчилгээг хөгжүүлэх, чанарыг сайжруулах зорилгоор хийгдэх гэрээнд гарын үсэг зурах үйл ажиллагаа, төслийн нээлт болно.  Утас:99186985, 99072930

12:00 цагт Монголын Хараагүйчүүдийн Үндэсний Холбоон дээр Сэргээн засалт хөгжлийн үндэсний төвөөс эмчийн үзлэг зохион байгуулна. Утас 96013909

12:45 цагт Дэлхийн бизнес академийн Монгол дахь салбарын дэргэд Монголын сперанточдын нам байгуулсан талаар "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.

14:00 цагт ШШГЕГ-аас Хууль сахиулахын их сургуультай хамтран “Хорих ял эдлэх явцад үйлдэж буй гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх арга зам” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал ШШГЕГ-т болно. Тус хуралд УПЕГ, ЦЕГ, МУИС, Шихихутуг хууль зүйн дээд сургуулийн төлөөлөл оролцож дээрх сэдвийн хүрээнд илтгэл хэлэцүүлж, санал солилцох юм. Утас: 96169658

14:00 цагт Офицеруудын ордонд Монгол Улсад анх удаагаа хэвлэгдэж буй "Цэргийн нэр томьёоны тайлбар толь" номын нээлтийн үйл ажиллагаа болно. Энэхүү томоохон бүтээлийг генерал Ц.Дашзэвэг, Ш.Паламдорж нарын арваад эрдэмтдийн баг багагүй хугацаанд ажиллан, ийнхүү хэвлүүлснээ дэлгэх ажээ.

14:00 цагт БГД-ийн IV хорооны иргэний тэнхимд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг эх, асран хамгаалагч нарт Гэр бүл-Хөгжлийн үндэс сэдэвт сургалтыг зохион байгуулна. Утас: 88200948

14:30 цагт “Азийн хөгжлийн банк”-ны хурлын танхимд МСЭ-ээс зохион байгуулж буй "Жендэрийн мэдрэмжтэй сэтгүүлчид" сэдэвт сургалт эхэлнэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
12790
0 эможи
keyboard_arrow_up