Өнөөдөр нийслэлд болох зарим үйл явдал

2014 оны 11 сарын 26

09:00 цагт "Албан бус хэвшилд ажиллагчдын хөдөлмөрийн харилцааг хуульчлах арга, боломж" сэдэвт нийгмийн түншүүдийн зөвлөлдөх уулзалт-хэлэлцүүлэг МҮЭХ-ны IV давхрын хурлын танхимд эхэлнэ. Уг хэлэлцүүлгээр салбарын ҮЭ-ийн холбооны мэдээлэл, Хөдөлмөрийн хуулийн төслийн хамтарсан ажлын хэсгийн танилцуулга, Монголын Ажил олгогч эздийн нэгдсэн холбооны танилцуулгад үндэслэн санал бодлоо солилцох, зөвлөлдөх ярилцлага хийх аж. Утас:99086972

09:00 цагт “Сүрьеэг илрүүлье, эмчилье, эдгэрүүлье” сэдэвт Үндэсний зөвөлгөөн "Сүнжингранд" зочид буудлыг танхимд үргэлжилнэ. Утас: 96016224, 91992844, 98190594.

09:00 цагт НМХГ-ын даргын зөвлөлийн хурлаар Туул голын дагуу ашигт малтмал хайх, олборлох тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалт, Уулын дайргыг хууль бусаар ашиглагч иргэн, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын талаар нээлттэй хэлэлцэх болно. Утас:99070909

09:00 цагт Өмнөговь аймгийн ИТХ, ЗДТГ санаачлан Монгол улсын Шинжлэх ухааны Академитай хамтран “Өмнөговийн түүх соёлын өв: Өнөө ба ирээдүй” онол практикийн бага хурал-хэлэлцүүлгийг "Blue Sky Tower"-ийн "Даймонд" танхимд зохион байгуулна.

09:00 цагт Шинжлэх ухааны ажилтны өдрийг тохиолдуулан “Шинжлэх ухаан, технологи, инновацийн үйл ажиллагааны олон талт оролцоо” сэдэвт чуулга уулзалт Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн соёлын төвд  эхэлнэ. Утас: 352542, 315741

09:30 цагт “Зүүн-Хойт Азийг цөмийн аюулаас ангижруулах нь” сэдэвт олон улсын бага хурал  Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны яаманд болно. Тус хуралд “Цэнхэр сүлд” ТББ-ын Ерөнхийлөгч, Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат, тус байгууллагын УЗ-ийн гишүүн Ж.Чойнхор зэрэг эрдэмтдээс гадна Токио, Киодо, Пхеньян, Сөүл, Владивосток, Бээжин, Хонгконг, Тайпэй зэрэг хотоос төлөөлөгчид ирж оролцох юм.

10:00 цагт ҮХААЯ-ны нэг давхрын хурлын зааланд хэрхэн зохион байгуулалттайгаар хоёрдогч зах зээлээс эх үүсвэр босгох, төсөл хэрэгжүүлэгч нэгжүүд яаж оролцох талаарх экспортыг дэмжих, импортыг орлох үйлдвэрлэлийн 888 төслийнхний форум зохион байгуулагдана. Утас:99170377

10:30 цагт Гадаад Харилцааны Яаман дээр түүхийн шинжлэх ухааны доктор, түүхч Дэмбэрэлийн Өлзийбаатарын БНСУ-д шинээр хэвлэн авчирсан "Монголчууд" цахим түүхийн CD-ны нээлт болно. Утас: 99182551

11:00 цагт Төрийн ордны “Г” танхимд өргөн барьснаасаа хойш хоёр жил шахам хүлээгдсэн Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн төслөөр УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг мэдээлэл хийнэ.

11:00 цагт “Монгол Ньюс” мэдээллийн төвд “Монголын Залуучуудын Нэгдсэн Нам” үүсгэн байгуулах талаар хэвлэлийн бага хурал болно.

11:40 цагт жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөнө. Цэцэг өргөх ёслолд МАХН-аас УИХ, Засгийн газарт сонгогдсон гишүүд, МАХН-н удирдлагууд, гишүүд дэмжигчдын хамт оролцоно.

11:40 цагт "Интерном" номын их дэлгүүрт Тич Хат Ханы "Таны жинхэнэ Орон гэр" номыг Намбарын Энхбаярын орчуулгаар толилуулж буй нээлтийн арга хэмжээ болно.

14:00 цагт МАХН-аас улс, аймгийн цолтой 256 хүчит бөхийн барилдааныг Монгол бөхийн өргөөнд зохион байгуулна.

14:00 цагт Монгол Улсын Засгийн газар, Жендэрийн Үндэсний хороо нь Нэгдсэн Үндэстний байгууллагын хүн амын сантай хамтран Чингис Зочид буудлын II давхарын хурлын танхимд “Жендэр, Хүний эрх элч”-ийн лекц зохион байгуулна. Утас: 99915986, (51)-266505

15:00 цагт Монгол улсын ШУА-иас зохион байгуулж байгаа "Академичдын цуврал лекц"-ийн 20 дахь удаагийн лекцийг академич Н.Бэгз Тусгаар тогтнолын ордны Бага танхимд "Монголын боловсрол судлалын хөгжлийн асуудлууд" сэдвээр нээлттэй лекц уншина. Утас: 99045949

17:10 цагт Зүүн-Хойт Азийг цөмийн аюулаас ангижруулах нь” сэдэвт олон улсын бага хурлыг зохион байгуулагч, оролцогчид Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны яаманд хэвлэлийн бага хурал хийнэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
12712
0 эможи
keyboard_arrow_up