Улаанбаатарт 10-12 хэм хүйтэн

2014 оны 11 сарын 26

Малчид ард иргэдийн анхааралд: Өнөөдөр говь, талын нутгаар хүчтэй салхи шуургатай, ихэнх нутгаар хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна.

Өнөөдөр 08 цагаас 20 цаг хүртэл:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр, нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Завханы нутаг, Баян-Өлгийн өмнөд, Баянхонгорын хойд хэсгээр 10-15 хэм, Говь-алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр 4-9 хэм хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүл багасна цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Хүйтэрч Сэлэнгэ, Булган, Төв аймгийн нутаг, Хөвсгөлийн хойд хэсгээр 10-15 хэм, бусад нутгаар 5-10 хэм хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн зүүн хэсгээр цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар түр зуур секундэд 18-20 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Хүйтэрч Хэнтийн нутаг, Дорнодын хойд хэсгээр 8-13 хэм, бусад нутгаар 5-10 хэм хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, зарим үед секундэд 16 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. 6-8 хэм хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, нутгийн зүүн хэсгээр  түр зуур секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Дундговийн нутгаар 6-11 хэм, бусад нутгаар 1-6 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүл багасна, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, Өдөртөө 10-12 хэм хүйтэн байна.

2014 оны 11 дүгээрсарын 27-ноос 2014 оны 12 дугаар сарын 01-нийг хүртэлх
  цаг агаарын урьдчилсан  төлөв

Арваннэгдүгээр сарын 27-нд баруун зүгийн нутгийн зарим газраар, 28-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас, 29-нд зарим газраар, 30-нд нутгийн зүүн хагаст цас орно. Салхи 27-28-нд Алтайн салбар уулс, Арцбогдын өвөр хоолойгоор, 29-нд ихэнх нутгаар, 30-нд говь, талын нутгаар секундэд 16-18 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. 29-нд нутгийн баруун хагаст, 30-нд ихэнх нутгаар хүйтний эрч чангарч Дархадыг хотгор, Идэр, Тэс, Ерөө голын сав газар болон Хүрэн Бэлчирээр шөнөдөө 28-33 хэм, өдөртөө 17-22 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 хэм хүйтэн, өдөртөө 7-12 хэм, бусад нутгаар шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 13-18 хэм хүйтэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
12711
0 эможи
keyboard_arrow_up