Шүүгчийн нөлөөллийн мэдүүлэг үр дүнгээ өгч эхэлжээ

2014 оны 11 сарын 25

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс “Шүүхийн шинэтгэл 2014” сэдэвт хэвлэлийн бага хурлыг хийлээ. Энэ жилийн хувьд шүүхийн шинэчлэлийн хүрээнд хэд хэдэн ажлыг онцгой анхаарч хийсэн гэдгээ Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан хэлсэн юм.

Цахим засаглалыг хэрэгжүүлэх, шүүхийг нээлттэй болгох нь Шүүхийн ерөнхий зөвлөлөөс хийж, хэрэгжүүлсэн ажлын нэг хэсэг байж. Одоогоор улсын хэмжээнд бүх шүүх шилэн кабелаар холбогдсон тул шүүхүүд хоорондоо мэдээлэл дамжуулах боломжтой болжээ. Түүнчлэн Шүүхийн дата төв байгуулсан байна. Энэ төв нь шүүх, түүний үйл ажиллагаатай холбоотой бүх мэдээ, материалыг хадгалах бүрэн боломжтой гэнэ.

Шүүгчийн хараат бус байдалтай холбоотой нөлөөллийн мэдүүлгийг шүүгчээс авдаг болсон дүнгээ өгч эхэлсэн бол,орохоосоо өмнө нөлөөллийн мэдүүлэг бөглөдөг байна.

Ингэхдээ шүүх үйл явцад хэн нэгнээс дарамт, шахалт, нөлөө үзүүлж байгаа эсэхийг нарийн мэдүүлэг болж. Одоогийн байдлаар есөн шүүгч нөлөөллийн мэдүүлэг өгч, түүнийг нь шүүх цагдаагинн байгууллага хянаж гурван тохиолдолд нь арга хэмжээ авчээ.

Мөн шүүгчтэй холбоотой үүссэн ёс зүйн асуудлуудыг Шүүгчийн ёс зүйн хороонд шалгаж эхэлсэн байна. Шүүгч ёс бусаар аашилж, авирласан асуудлыг Шүүхийн ерөнхий зөвлөл эсвэл Улсын дээд шүүх шийдэхгүй. Зөвхөн Шүүгчийн ёс зүйн хороо шийдэж байгаа нь шүүгчийн хараат бус байдлыг хангах оновчтой алхам болсон гэдгийг салбарынхан нь онцолсон байна.

Үүнээс гадна Ерөнхий шүүгчээс бусад шүүгч нарт албан тушаалын болон эрх мэдлийн хүрээнд үзүүлдэг байсан дарамт, нөлөөлөл байсныг Шүүхийн багц хуулиар зохицуулдаг болжээ. Энэ нь шүүгчийн хараат бус байдалд мөн эерэг нөлөө үзүүлэх болсон байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
12689
0 эможи
keyboard_arrow_up