Орон сууцны үнэ буугаагүй

2014 оны 11 сарын 24

Үл хөдлөх хөрөнгө зуучлалын компаниудын мэдээлж буйгаар сүүлийн саруудад орон сууцны борлуулалт муудаж үнэ нь тогтмол буурсан гэх. Тэгвэл судлагааны байгууллагуудын гаргасан дүн мэдээгэр Улаанбаатар хотод өдгөө 213 төслийн хүрээнд 40000 орчим айлын орон сууц борлуулж буй ажээ. Монголбанк болон үл хөдлөх хөрөнгийн "Тэнхлэг зууч", "Актив зууч", "Монголиан пропертис" компаниуд хамтран орон сууцны үнийн индексийг гаргаж олон нийтэд мэдээллэдэг болсон. Улаанбаатар хотод худалдаалагдаж буй шин э, хуучин бүх орон сууцны үнийг хамруулсан дүн мэдээгээр өнгөрсөн сард орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 1,86 хувиар өссөн ч өмнөх сараас 2,68 хувиар буурсан байна. Өнгөрсөн онд хийсэн орон сууцны эрэлт нийлүүлэлтийн судалгаагаар ойрын хоёр жилд байрны үнэ хямдрах төлөвтэй гарсан. Гэтэл орон сууцны үнэ төдийлөн буугаагүй сүүлийн 2-3 сард 200.000-300.000 мянган төгрөгөөр хэлбэлзэж байгаа ажээ. Өдгөө борлуулж буй орон сууцны нэг ам.метр талбайн дундаж үнэ өмнөх оны мөн үеэс 9,8 хувиар өссөн байна. Энэ нь зарим нэгэн өндөр үнэтэй орон сууцны томоохон төслүүд нэмэгдэж байгаа гэж үзсэн ажээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
12592
0 эможи
keyboard_arrow_up