Мах экспортлох компаниуд нэмэгдэж байна

2014 оны 11 сарын 24

Гаалийн холбооны орнуудад мах, махан бүтээгдэхүүн экспортлох эрх хүссэн найман компани шалгалтаар илэрсэн дутагдлаа арилгаж эхэлсэн талаар Мал, эмнэлэг үржлийн газраас мэдээллээ. Энэ удаагийн шалгалтанд нийт 12 үйлдвэр хамрагдсан бөгөөд үүнээс "Эрдмийт", "Преком" компаниуд ОХУ-д мах экспортлох зөвшөөрөл авсан бол хоёр компанид нь татгалзсан хариу өгчээ. Харин үлдсэн найман компанид махаа шулах, савлах орчны ариун цэврийг сайжруулах шаардлага тавьсан байна. Монгол улс одоогийн байдлаар ОХУ, БНХАУ, Вьетнам болон Кувейт улсуудад малын мах экспортолж эхэлсэн бөгөөд Япон улстай дулааны аргаар боловсруулсан мах экспортлох гэрээ байгуулсан байгаа ажээ. Энэ оны хоёрдугаар улирлын байдлаар нийт 14 компанид 12,3 мянган тонн мах экспортлох зөвшөөрлийг ҮХААЯ-аас олгосон байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
12573
0 эможи
keyboard_arrow_up